04 сарын 23, Мягмар
°C
USD 3,376.32
USD 3,376.32
EUR 3,598.82
JPY 21.83
GBP 4,176.00
RUB 36.23
CNY 466.11
KRW 2.45

Цахим карт аваагүй бол 1000 төгрөгөөр зорчино

Нийслэлийн тээврийн газраас ирэх сарын 1-нээс автобусанд бэлэн мөнгөөр зорчвол 500 төгрөг төлөхгүй, 1000 төгрөг төлдөг байхаар шинэ зохицуулалт хийхээр болсон байна. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэн бүрийг “U-money” карттай болгох ажилтай холбоотой ажээ.


Өнөөдрийн байдлаар 200 мянган иргэн буюу нийт зорчигчдын 14-15 хувь нь смарт картаар зорчиж байгаа учраас карттай иргэд, бэлэн мөнгөөр зорчигчдоос давуу эрх эдлэхгүй байгаа тул ийм зохицуулалт хийж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, автобусны цахим картаа аваагүй иргэд өмнөхөөсөө хоёр дахин илүү мөнгө төлж зорчих юм. 

Харин энэ нь нийтийн тээвэрт ухаалаг системийн үйлчилгээг анх нэвтрүүлж эхлэхдээ сэлгэн суултыг үнэгүй байлгана гэсэн Хотын удирдлагуудын амлалтаас зөрж байгаад иргэд бухимдалтай байна.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.