04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

12 аймгийн удирдлагууд "Шилэн данс" хөтлөөгүй байна

Иргэдийн төлсөн татвараар бүрддэг төсвийг төрийн удирдлагууд хэрхэн зарцуулж буйг ил тод мэдээлэх зорилгоор "Шилэн данс"-ны хууль монгол орон даяар хэрэгжиж буй. Тэгвэл уг хууль зарим аймгуудад хэрэгжихгүй байна.

Тухайлбал, Төсвийн орлого, зарлагын мэдээллээ Архангай, Говь-Алтай, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Төв, Дорнод, Ховд, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудын ИТХ, Засаг даргын тамгын газар болон аймгийн засаг дарга нь шилэн дансны сайтдаа байршуулаагүй байна.  

Тиймээс уг асуудлаар иргэн Б.Цогтгэрэл, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Д.Гантулга тэргүүтэй хүмүүс хууль биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудад 3 хоногийн хугацаатай шаардага хүргүүлж, эл хугацаанд Шилэн дансаа ажиллуулаагүй тохиолдолд хууль, хүчний байгууллагад шалгуулах өргөдөлөө гаргах аж.

Тэд өнгөрөгч долоо хоногт Шилэн дансны хуулийг мөрдөхгүй байгаа нэр бүхий 7 байгууллагыг АТГ, ҮАГ-т тус тус шалгуулахаар өгсөн байдаг.

П.Жаргал


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.