05 сарын 18, Бямба
6.07°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

70 саяын үнэтэй усан хөшиг эвдэрч "хөгөө" чирэв

Өчигдөрхөн Арслантай гүүрэн дээр Усан хөшиг хийснээ нээж, нийслэлийн удирдлагууд тууз хайчлан хүлээж авсан. Гэтэл 24 цаг ч бололгүй турбаных нь хоолой салж, гагнаж байгаа тухай цахим ертөнцөд цацагдлаа.

Хотын өнгө үзэмжийг нэмэх зорилгоор хийсэн тохижилтын ажил гэх уг усан хөшигийг "Хан Урсгал" ХХК Сэлбэ голоос нэг урт шугам буюу хэдэн турба холбож, ус татаж хийсэн юм билээ.

CKqB1YiUcAATyge

Ингэхдээ бүр долоо ч биш 70 сая төгрөг зарцуулсан гэх. Гэвч энэ нь тохижилтын ажил гэхээсээ илүү нүд хуурсан "жонхуу" шиг харагдаж байгааг нийгмийн сүлжээнд хүчтэй шүүмжилж байна. Арга ч үгүй биз. Орчин тойрон нь шавраар эргэсэн бохир устай Сэлбэр гол, хуучирч муудаж элэгдсэн Арслантай гүүр тэр ч бүү хэл ойролцоо нь сууж нарлаад тоглож наадах талбай ч үгүй өнгө муутайхан дүр зураг харагдах.
Ядаж л гүүрээ шинэчилж будаад, шат шалаа больёо гэхэд ойролцоох талбайд сүүдрэвч, ширхэг сандал ч гэсэн барьсан бол гэх харамсал төрөх.
Ердөө л хэдэн турба холбож гагнаад л, нүхэлж ус гоожуулаад л 70 сая гэхээр харамсаад баршгүй. Ямар их мөнгө, юутай сайхан тохижуулалт вэ?

Энэ талаар нийгмийн сүлжээнд ийнхүү жиргэж байна.

ljlasqwe

usan hoshig2

1437712466 11738094 957058054358118 301820511266241120 n

hghgdhsgd

usanaaaa

CKqSyjoWsAANZ9U

usan hpshig

usan huxhig

CKqFbhnWgAEbi Q

П.Мөнх


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.