05 сарын 04, Бямба
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америкийн өнгө” нэвтрүүлэг, Эрболд ба Амартөгс, Филаделфиа хот

Дэлхийн улс орнуудад болон эх орондоо ажиллаж амьдарч байгаа нийт Монголчууддаа зориулан Мягмар гариг бүр УБ телевиз, Oрлоо.ком зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүргэж байгаа “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг Пеннсильвания мужийн Филаделфиа хотоос бэлтгэлээ.

Манай “15 минут” студиас үзүүлж байгаа тус нэвтрүүлгээ АНУ-ын өнцөг булан бүрт очиж бэлтгэдэг уламжлалаараа, өөрсдийн ажиллаж амьдрах Виржиниа мужийн Арлингтон хотоос 250 км-ийн зайд орших Филаделфиа хотыг зорьж, энэ жил Вашингтон хотноо зохион байгуулагдсан Америк дахь Монголчуудын наадмаар танилцсан Эрболд, Амартөгс нартайгаа үзэгч Та бүхнийг уулзуулахаар шийдэж аялалдаа мордсон юм.

Ингээд “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаараа энд дарж хүлээн авч үзнэ үү... хэмээн урьж байна.

АНУ-ын Зүүн Хойд хэсэг буюу Дундад Атлантын бүсэд орших Пеннсильвания муж улс нь өмнө талаараа Делавар, Мэрилэнд, харин баруун өмнөд талаараа Баруун Виржини муж улс, хойд талаараа Нью-Йорк Муж Улс болон Канадтай, баруун талаараа Охайо, зүүн талаараа Нью-Жерси муж улсуудтай тус тус хиллэдэг. Тус муж улсын хамгийн олон хүн амтай хотууд гэвэл Филаделфиа, Питтсбург, Аллентаун юм. Өөрөөр хэлбэл, зүүн эрэгтээ Нью Иорк хотын дараагаар орох томоохон хот бол бидний зорьж очсон Филаделфиа юм.

Америкийн түүхэнд олон зүйл дээр анхдагч болсон тус мужийнхан “Америк эндээс эхэлнэ” гэж хэлэх дуртай. Америктаа хамгийн анх удаа Амьтны хүрээлэн, Эмнэлэг байгуулсан Филафелфиачууд Америк гал тогооны үндсэн хоол гэж болох талханд хавчуулсан бяслагтай махан зууш (cheesesteak sandwich), мөстэй ус, зөөлөн нарийн боов, шагшуур (soft pretzel)-аараа алдартай. Үндэснийхээ хэмжээнд 11-рт орох аялал жуулчлалын гол хот  болсон Филаделфиа хот 2008 онд 710 мянган гадаадын жуулчид зочдыг хүлээн авсан нь өмнөх онтой нь харьцуулахад 29 хувиар өсчээ.

Бидэнтэй холбогдох хаяг тань: min15studio@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.