05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Америкийн өнгө” караоке клубт цагдаа нар үйлчлүүлэгчдээс бичиг баримтын шалгалт явуулж байгаагүйг баталж чадна

“Америкийн өнгө” караоке клуб нь Вашингтон Ди Си хот орчимд амьдрах Монголчууддаа зориулан, хамгийн анх удаа монгол дууны урын сантай үйлчилгээг нэвтрүүлсэн билээ. Өнгөрсөн жилийн хугацаанд, бид үйлчилгээнээсээ олсон ашиг орлогоороо Мягмар гариг бүр их гүрний өнцөг булан бүрээс бэлтгэдэг “Америкийн өнгө” нэвтрүүлгийг санхүүжүүлж ирсэн. Иймээс “Америкийн өнгө” нэвтрүүлгийг тасралтгүй үзэгчдийн хүртээл болоход тусалж дэмжин, манай караоке клубаар үйлчлүүлдэг нийт Монголчууддаа юуны өмнө талархаж байгаагаа илэрхийлье.

Харин 2010 оны 10-р сарын 27-ны өдөр, Лхагва гаригт төрсөн өдрөө тэмдэглэсэн хэсэг хүмүүс шөнийн 01 цаг хүртэл үйлчлүүлээд, “Америкийн өнгө” караоке клубаас Арлингтон хотноо амьдрах Т найзындаа зочилсны дараа, ноён Ц... ба хатагтай Ц... нар нөхдөөсөө салж зочид буудал руу явсан байна. Тэд хоёулаа байхдаа, согтуугаар агсан тавьсны улмаас шоронд орсныг баттай эх сурвалжаас олж мэдлээ.

Дээрх хос өөрсдийн хэргийг далдлах зорилгоор, манай караоке үйлчилгээнд харш мэдээг тараасан нь Виржиниа мужид цагаачлалын хууль дүрэм хатуу болж өнөө цагт олон нийтэд айх түгшүүр болоод байна. Тэд “Ичсэн хүн-Хүн ална” гэгчээр болсон явдлыг тайлбарлаж, гэр бүлийн гишүүд, найз нөхдөдөө хэлэхдээ: “Биднийг төрсөн өдрөө караоке клубт тэмдэглэж байхад цагдаа нар орж ирээд, бичиг баримт шалгасны улмаас шоронд саатуулагдсан” хэмээх худал мэдээг нэлээд их давслалттайгаар тараажээ. Иймд манай бизнест харш, ор үндэсгүй худал мэдээ тараасан дээрх этгээд нар “Америкийн өнгө” караоке клубын хамт олон, тус клубын үйлчлүүлэгчдээс уучлал хүсэхийг мэдэгдэж байна.

Ардчилсан тэгш ёс хөгжсөн, хүний эрх чөлөө, бизнесийн эрх ашгийг дээдэлдэг шударга өрсөлдөөнт нийгэмд амьдарч, хэвлэл мэдээлэл, бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бид, энэ цуу яриа газар авсанд ноён Цэрэнбат болон хатагтай Цэрмаа нарыг буруутгаж, нэр төрөө сэрээлгэх, бусад гарсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар хуулийн байгууллагад хандаж, үнэн мөнийг олоход бэлэн байгаагаа бас мэдэгдье.

2010 оны 10-р сарын 27-ны өдрөөс хойш болон өмнө “Америкийн өнгө” караоке клубаар үйлчлүүлсэн нийт үйлчлүүлэгчдээс цагдаа нар бичиг баримтын шалгалт явуулж байгаагүйг баталж чадах тул  дээрх худал цуу ярианд автагдахгүй байхыг нийт Монголчуудаасаа хүсэж байна.

Бидэнтэй холбогдох утас: 571-217-2460,  и-майл хаяг: min15studio@yahoo.com

 

 

 

 

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.