05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

15 МИНУТ студи

АНУ-ын нийслэл Вашингтон хотод байрлан үйл ажиллагаагаа явуулж буй 15 MINUTE студи 2008 оны 10 дугаар сараас эхлэн "АМЕРИКИЙН ӨНГӨ" цоо шинэ цуврал нэвтрүүлгийг бүтээн, долоо хоног бүр UBS TV-ээр дамжуулан Монголын үзэгчдэд хүргэж байна. Мөн хоёр орны харилцааны хүрээнд өрнөх онцлог үйл явдал, Америкт амьдарч буй Монголчуудын дунд зохиогдох гол арга хэмжээнүүдээс тоймлон бэлтгэсэн ТВ5 телевизийн ЦАГ мэдээллийн хөтөлбөрт зориулсан мэдээ мэдээллийг тогтмол бэлтгэн дамжуулж байгаа билээ.

15 MINUTE студи - Дэлхийн улс орнуудын хөгжил дэвшил, онцлог байдлыг харуулсан “ХӨГЖЛИЙН ГАРЦ” нэвтрүүлгийг АНУ-ыг зорих 2007 он хүртэл бэлтгэж ирсэн ажлын туршлагатай, телевизийн студийг байгуулан орчин үеийн техник төхөөрөмж ашиглан мэргэжлийн түвшинд уран бүтээлээ туурвих ур чадвартай хамт олон юм. Үзэгчдийн оюуны хэрэгцээнд нийцсэн дээрх бүтээлүүдээ олон нийтэд хүргэх зорилгоор “Хөгжлийн гарц” нэвтрүүлэгт оролцсон студийнхаа хүндэт зочид болох ажил хэрэгч хүмүүс, гадаад улс орнуудаас Монгол суугаа Элчин сайдууд,           

15 МИНУТ студийн утас: (001) 571- 217-2460

И-мэйл хаяг: min15studio@yahoo.com

Өргөмжит консул нартай хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь Үндэсний өдөр тутмын хэвлэл “Зууны мэдээ” сонинд нийтэлж ирснээс гадна одоо АНУ-д бэлтгэж байгаа мэдээ мэдээлэл, "Америкийн өнгө" нэвтрүүлээ амжилттай хийсээр байна.

Албан байгууллага, хувь иргэдийн хүсэлтээр захиалгат нэвтрүүлэг, дүрс бичлэг, реклам зар сурталчилгаа хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн 15 MINUTE студи нь АНУ-ын Төрийн Департментын Гадаадын Хэвлэл Мэдээллийн Төвийн албан ёсны гишүүн юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.