05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогот идэвхтэй оролцохыг уриалж байна

Монгол улсын хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд багтаан явуулах гэж байна. Энэ талаар Үндэсний Статистикийн Хорооны Тамгын газрын дарга, Ерөнхий менежер Б.Ганбат, Гадаад хэргийн яамны ажилтан П.Баяр нар энэ оны 10-р сарын 4-ны өдөр Вашингтон хот дахь МУ-ын ЭСЯ-н дээр хүрэлцэн ирж семинар зохион байгуулан, гадаад дахь иргэд toollogo2010.mn гэсэн вэбхуудсаар дамжуулан бүртгүүлэх талаар мэдээлэл хүргэлээ.
Тус семинараас АНУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “15 минут” студи видео бичлэг хийж, гадаадад амьдарч байгаа Монголчууд интернэт ашиглан 2010 оны 10-р сарын 10-ны өдрөөс эхлэн хэрхэн бүртгүүлэх талаар зааварчилгаа бэлтгэн хүргэж байгааг энд дарж хүлээн авна уу хэмээн урьж байна. Энэ дашрамд, дэлхийн өнцөг булан бүрт байгаа нийт Монголчуудыгаа интернэт тооллогот идэвхтэй оролцохыг уриалж байна


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.