05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Блүүмингтон хот

"Вашингтон хот орчимд байрлах “15 минут” студи Мягмар гариг бүр UBS телевиз болон орлоо, мэдээлэл вэбсайтуудаар дамжуулан хүргэдэг “АМЕРИКИЙН ӨНГӨ” цуврал нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг АНУ-ын баруун дунд хэсэгт орших Индиана мужийн Блүүмингтон хотоос бэлтгэлээ.
Мужийнхаа нийслэл Индианаполис хотоос 83 км-ын зайд оршдог Блүүмингтон хот 72 254 хүн амтайгаараа Индиана муждаа эхний 10 том хотуудын 7-рт бичигддэг. Хэдийгээр жижигдүү суурин ч Монголчууд бидний хувьд
• Энд ажиллаж амьдрах 30 орчим иргэд
• Индианагийн Их сургуульд суралцах Монгол оюутнууд,
• Муж, хотынхоо нэрийн хуудас болсон тус сургуулийн дэргэдэх Монголын нийгэмлэг,
• мөн Монгол Төвдийн Шашин соёлын төв байрладаг гэдгээрээ онцлог юм.

шинэ дугаарыг энд дарж хүлээн авна уу!

AjaaRembuuchiАмериктаа “шилдэг 50 эрүүл орчинтой хот”-ын жагсаалтын дээгүүрт буюу 5-рт орж байна. Үүнд урлаг спортын шилдэг одууд төрөн гардаг унаган нутаг, Америктаа дугуйгаар аялахад тааламжтай 100 хотын 7-рт бичигддэг үзүүлэлтүүд нь нөлөөлжээ.
Чикаго хотоос автомашинаар ердөө 4 цаг гаруй давхиад ирэх энэ газарт Монгол төвдийн Шашин соёлын төв байдаг нь буддын шашны сүсэгтнүүд, Азийн өвөрмөц ёс заншлыг судалж сонирхох олон үндэстнийг даллан дууддаг. 1990 оны эхээр Төвд дэхь Гүмбэм хийдийн Тэргүүн хамба лам байсан Ажиа Гэгээнтэн 2006 оноос эхлэн АНУ дахь Монгол Төвдийн Шашин соёлын төвийн тэргүүнээр томилогдон ажиллаж байгаа юм.
Америктаа төдийгүй дэлхийн хэмжээнд Бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийг хадгалан үлдээх зорилгыг өвөрлөж явдаг тэрээр 2009 оны долоон сараас найман сарын хооронд Монголд айлчлаад ирсэн юм. Нийслэл, хөдөө орон нутгаар зорчсон Ажаа Рэнбүүчи гуай сүсэгтэн олонд ном айлдан, өглөг буянаа хүртээснээс гадна Монголын төрд гаргасан хүсэлт нь дэмжигдэн Улаанбаатар хотноо Хүүхдийн хорт хавдрын эсрэг эмнэлэг байгуулахаар болжээ.
Ингээд “Америкийн өнгө” нэвтрүүлгийн уран бүтээлч бидний 980 км замыг автомашинаар туулан Блүүмингтон хотод очиж, Ажаа Гэгээнтний 59 насны төрсөн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээ, “Цагийг бэлгэдэгч наран чөлөө “ хэмээх түүний туулсан аж амьдралыг өгүүлэх номын баяр, Дүнчүүр маанийн хүрд нээх ёслолоос бэлтгэсэн шинэ дугаарыг энд дарж хүлээн авна уу хэмээн урьж байна.

Бидэнтэй холбогдох и-майл хаяг тань: min15studio@yahoo.com"


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.