05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Пүүл биллярдны тэмцээн Блүүмингтон хот

Энэ удаад АНУ-ын нийслэл Вашингтон Ди Си хотоос 980 км-ын зайтай орших Индиана мужийн Блүүмингтон хотоос нэвтрүүлгээ үргэлжлүүлэн бэлтгэлээ.

Блүүмингтон хот хэдийгээр 72 254 хүн амтай жижигдүү суурин ч Америк даяараа бизнес эрхлэх болон энд ажиллаж амьдрахад таатай нөхцөл бүрдсэн жижиг хот хэмээн үнэлдэг. Үнэхээр ч 2004 онд Форбес сэтгүүлээс явуулсан судалгааны дүн үүнийг баталж, үндэсний хэмжээнд 11-д орох бизнесийн таатай орчин хэмээн зарлажээ.

Индиана мужийн Блүүмингтон хотын хүн амынх нь  90-ээс дээш хувь нь бүрэн дунд боловсролтойгоос  80 орчим хувь нь коллеж, түүнээс дээд түвшний сургуулийг дүүргэсэн байдаг. Өндөр боловсролтой ажиллах хүчинтэй энэ газарт ажилгүйдлийн түвшин  улсын дунджаас ямагт доогуур байгаа нь олон улсад салбараа нээсэн, дэлхийд эм үйлдвэрлэл, биотехнологийн шинэчлэлийг бүтээгч Baxter,  Соок группын төвүүд үйл ажиллагаагаа явуулж, шинжлэх ухаан, техникийн өндөр мэдлэг, мэргэшил эзэмшсэн боловсон хүчинг байнга шаардсаар байгаатай холбож болох юм.
Шинэ дугаарыг энд дарж хүлээн авна уу!

Мөн боловсролын системд 189 жилийн түүхтэй Индианагийн их сургуулиас гадна машин техник, тээвэрлэлтийн хэрэгсэл, түүний эд анги, цахилгаан шат үйлдвэрлэгч компаниуд, нүүрс олборлолт боловсруулалтын үйлдвэрүүд, үйлчилгээний салбаруудад эндхийн оршин суугчид ажиллаж, түүнчлэн хувиараа жижиг дунд бизнесийг хөгжүүлж байна.  

Тэгвэл энд Балдангийн Баттулга хэмээх нэгэн монгол залуу биллярд барны үйлчилгээг явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Америкт гэр бүлийнхээ хамт 10-аад жил болсон тэрээр Дүнчүүр маанийн хүрд нээгдсэн тус өдөр Блүүмингтон хотод хүрэлцэн ирсэн Монголчуудын дунд пүүл биллярд болон покер тоглох тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.

Ингээд “Америкийн өнгө” нэвтрүүлгийн уран бүтээлч бидний зүгээс Блүүмингтон хотын төвд үйл ажиллагаа явуулах “Q” биллярд төв дээр зохион байгуулагдсан Америк дахь Монголчуудын пүүл биллярдны тэмцээнээс бэлтгэсэн шинэ дугаарыг энд дарж хүлээн авч үзнэ үү... хэмээн урьж байна.

Бидэнтэй харилцах хаяг тань:  http://www.orloo.info/community/15Minute/profile


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.