05 сарын 06, Даваа
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Америк дахь Монголчууд СТА дуучин Л. Болдбаатартай хамт дуулна

“Хүрээ байшин”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй”, “Бурхан жолооч аав” гэсэн дуунуудаараа олны танил болсон СТА дуучин Лосолын Болдбаатар тун удахгүй АНУ-д хүрэлцэн ирж, уран бүтээлийнхээ дээжсээс өргөн барина. Иймд Америк дахь Монголчууд та бүхэнд “дуртай дуугаа дуучинтайгаа хамт аялж, нэгэн үдшийг зугаатай өнгөрөөх мэдээ”-г хамгийн анх хүргэсэндээ таатай байна. Ингээд өөрийн амьдруулсан дуунууд, өвөрмөц хоолойгоороо ялгарах түүний зарим бүтээлүүдтэй танилцах боломжийг Вашингтон хот дахь “15 минут” студи олгож байгааг энд дарж хүлээн авна уу.
Нэмж дуулгахад, дуучны авьяас, дууны хүч, мөн АНУ-д зохион байгуулагдах тоглолтоос хүсэн хүлээж буй зүйлийнхээ талаар өөрийн сэтгэгдлээ үлдээхээ мартав.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.