05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Америкийн өнгө” нэвтрүүлэг, А.Жигжээ, Арлингтон хот

"Манай 2 улсын димломат харилцаа цэцэглэн хөгжсөн сүүлийн 20 жилд 50 мянга орчим Монголчуудад АНУ-д зорчих виз олгожээ. Тэдний тал орчим хувь нь их гүрэнд одоо оршин суугаагаас, “Америкийн өнгө” нэвтрүүлгийн уран бүтээлчид бид Монголчуудынхаа зорин ирсэн хот мужуудад хүрэлцэн очиж, Монгол хүний бүтээсэн амжилт, ажил үйлсийг сурвалжилж, амьдралд нь тохиолдсон ээдрээт болон баярт сайхан мөчүүдийг дэлгэн ярилцаж, үзэгч түмэндээ мэдээлэл хүргэдэг билээ.
Энэ удаад, Вашингтон хоттой залгаа орших Виржиниа мужийн Арлингтон хотод нөхөр, 2 хүүхдүүдийнхээ хамтаар амьдрах Агваанжанцангийн Жигжээтэй уулзуулж байгааг энд дарж хүлээн авна уу. Тэрээр нэн яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох шаардлагатай байгаа юм. Иймээс Вашингтон Ди Си орчмын Монголчууд, найз нөхөд нь эрвиих дэврийхээр тусалж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Үүнд  “Oрлоо.ком” –ын Эрхэм хэрэглэгч Та ч гэсэн нинжин сэтгэлийн өгөөмөр гараа сунгахыг хүсвэл, өөрийн хандиваа 1719 S.Garfield street, Arlington, VA 22204 хаягаар илгээх буюу www.jigjeeforlife.blogspot.com вэб хаяг дахь зааврыг даган хүргэж болно.
Манай студитай холбогдох хаяг: min15studio@yahoo.com"


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.