05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Америкийн өнгө” АНУ-аас МУ-д суугаа Элчин сайд Жонатан Эдлтон

Америк Монголын димломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн босгон дээр 2007 онд бид Вашингтон хотыг зорьж, хоёр улсын харилцаа, Америк дахь Монголчуудтай холбоотой үйл явдал дундаас мэдээ сурвалжлага бэлтгэн явуулж эхэлсэн билээ. Манай студийн бүтээл “Америкийн өнгө” нэвтрүүлэг ч гэсэн их гүрний өнцөг булан бүрээс бэлтгэгдэн 2 нас хүрлээ.
“15 минут” студийн продюссер,“Америкийн өнгө” нэвтрүүлгийн хөтлөгч Ёндонсамбуугийн Батбаяр өнгөрсөн 8-р сарын туршид амралттай байж, эх нутагтаа хариад ирэх хоорондоо АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтонтой ярилцлага хийснийг энд дарж хүлээн авна уу хэмээн урьж байна.
Энэ дашрамд, Улаанбаатар хот дахь зураг авалтан дээр хамтарч ажилласан Жи-Энтертаймент студи, Элчин сайдын яриаг Монгол хэл дээр хөрвүүлэх туслалцаа үзүүлсэн Вашингтон хотноо үйл ажиллагаагаа явуулах Монгол Соёлын төвийн тэргүүн М. Саруул-Эрдэнэ нарт баярласнаа илэрхийлье.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.