05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Америкийн өнгө” нэвтрүүлэг, Ё.Батбаяр, Караоке клуб

Нийслэлээрээ овоглосон UBS телевиз болон Oрлоо онлайн сувгуудаар дамжуулан Мягмар гариг бүр шинэчлэгдэн хүрч байгаа “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг АНУ-ын нийслэл орчимд байрлах караке клубээс бэлтгэлээ. Тус клуб Америк дахь Монголчууддаа зориулан анх удаа монгол дууны урын сантайгаар үүд хаалгаа нээснээрээ онцлог юм.

Манай “15 минут” студийн үүсгэн байгуулагч, Продюссер Ёндонсамбуугийн Батбаярын санаачилгаар байгуулагдсан энэхүү “Америкийн өнгө” караоке клуб нь хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө чөлөөт цаг, тэмдэглэлт үйл явдал, баяр ёслолоо хамтдаа өнгөрүүлэхэд тохиромжтой газар болж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

“Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаараа энд дарж хүлээн авч үзнэ үү...

 

Бид энд амьдрах, хүрэлцэн ирэх Монголчуудын маань хүсэн хүлээсэн үйлчилгээг Вашингтон Ди Си хоттой хил залгаа орших Виржиниа мужид нээж, нэг дор 20-30 хүнийг хүлээн авах чадалтай танхмийг засаж тохижуулан ашиглалтанд оруулсандаа баяртай байна. Нийт 3000 гаруй Монгол–Орос-Хятад–Солонгос-Япон-Англи дууны урын сантай караоке клубт маань хүрэлцэн ирэх зочид урьдчилан захиалгаа 571-217-2460 тоот утсаар өгснөөр өөрийн хувийн цэнгүүнийг дотны танил хүмүүстэйгээ зугаатай, дуу хууртай өнгөрүүлэх боломж бүрдэж байгааг дуулгая.

Бид тус үйл ажиллагааг эхлэн барилга засвар, дотоод тохижилтын ажлыг гүйцэтгэх үеэр тусалж дэмжиж оролцсон бүх хүмүүстээ энэ дашрамд баярлаж талархснаа илэрхийлье. Ингээд “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаараа энд дарж хүлээн авч үзнэ үү... хэмээн урьж байна.

Бидэнтэй холбогдох хаяг тань: http://www.orloo.info/15minstudio

min15studio@yahoo.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.