05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

“Америкийн өнгө” нэвтрүүлэг, Охайо мужийн Ланкастер хот

Бид Вашингтон Ди Си хотоос нэг талдаа автомашинаар 7 цаг орчим аялан Охайо мужийн нийслэл Колумбус хотыг зорьсны сацуу түүний дагалдах жижиг суурин Ланкастер хотод ажиллаж амьдрах нэгэн гэр бүлтэй уулзаж, “Америкийн өнгө” нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг бэлтгэлээ.
Ажил амралтаа зохицуулан цаг зав гаргаж, бүтэн өдрийн аялал зохион байгуулах хооронд Колумбус хот орчимд амьдрах хоёр гэр бүлтэй утсаар холбогдсoноос зөвхөн нэг нь нэвтрүүлэгт оролцохыг зөвшөөрсөн тул бид тус айлд саатан өрхийн тэргүүн Гансүх, эхнэр Эрдэнэчимэг, охин Анударь нартай олон сэдвийг хамран хөөрөлдсөн юм. Иймээс цуврал 2 дугаар бэлтгэхээр шийдсэнийхээ эхний хэсгийг хүргэж байгааг энд дарж хүлээн авна уу хэмээн урьж байна.
Мэдээж нэвтрүүлгийнхээ эхэнд бид, Охайо муж, Колумбус хотын талаар багахан ч гэсэн мэдээлэл хүргэх гэж хичээсэн байгаа. Бидэнтэй холбогдох хаяг: min15studio@yahoo.com, энэ дашрамд, АНУ-ын өнцөг булан бүрд байгаа Монголчуудтайгаа уулзан бэлтгэдэг “Америкийн өнгө” нэвтрүүлгийн дараагийн оролцогч магадгүй Та болж, тэгээд Чикаго, Атланта, эсвэл бүр нөгөө эргийн Сиaтл, Санфранциско хотод амьдардаг байсан ч хамаагүй бидэнтэй тун удахгүй холбоо тогтооно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье. Ингээд Oрлоо.комын эрхэм хэрэглэгч танд аз жаргал хүсье.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.