04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Хөвсгөл Төслөөс Төрсөн Эрдэмтэд

Др. Гoулдений удирдсан Хөвсгөл Нуурын Судалгааны төсөл Америкийн Байгалийн Шинжлэх Ухааны Сангаас санхүүжигдэн 1994 онд эхэлсэнээс хойш дөрвөн томоохон төслүүд хэрэгжиж Монголын олон арван залуучууд  шинжлэх ухаанд хөл тавин орж биологийн шинжлэх ухааны салбарт олон эрдэмтэд төрж гарлаа.

Анх 1995 оноос 1998 оны судалгаанд дөрвөн залуучууд орж ажилласны хоёр нь докторын зэрэг хамгаалсан. Др. Болдгийв Корнеллин их сургуулиас мастер, дараа нь Пенсильванийн Их сургуулиас Докторын зэрэг хамгаалаад одоо МУЙС-ийн Экологийн Тэнхимийн Захирал, Хөвсгөлийн Төслийн Удирдагчаар ажиллаж байна. Др. Болдгийв олон мэргэжлийн сурах бичгийг орчуулан оюутнуудын гар дээр тавьсан төдийгүй, өөрийн салбарт олон арван эрдмийн бүтээлээ гадаадын нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэн олон улсын нэр хүндтэй эрдэмтэдтэй хөл зэрэгцэн айллаж шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулан нэрээ гаргаж яваа чадварлаг эрдэмтэн болж өссөн.

Др. Сонинхишиг Цахиурт замгаар докторын зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн. Тэрээр Пиладельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи дээр дэлхийд нэртэй эрдэмтэн усны химич, замаг судлаач Др. Patrick-ийн удирдлага дор 2 удаа урт богино хугацааны  дадлага хийж туршлага судалсан.  Хөвсгөл нуурын судалгааны болон олон улсын эрдэмтдийн хамтарсан төслүүдийг монголд оруулан, цахиурт замгийн судалгаагаараа эрдмийн бүтээлүүдээ хэвлүүлэн,  өөрийнхөө мэргэжлээр олон магистерууд тэргүүлж яваа МУЙС-н нэр хүндтэй залуу профессор эрдэмтэн  өссөн нь тун бахархалтай.

 

Дэлхийн банкны санхүүжилттэй Хөвсгөл Нуурын динамик судалгааны хурээнд нийтдээ 20 гаран залуучууд орж ажилласнаас Б. Нандинцэцэг, Э. Санаа, Ш.Саруул Японд (Japan) Оюунсанаа, М.Хишигжаргал нар Германд докторын зэрэг хамгаалахаар суралцаж Б. Мэндсайхан Оросын Холбооны Улсаас, Цогт Хятад Улсад докторын зэрэг хамгаалаад ирсэн байна.

Америкийн шилдэг Их Дээд Сургуулиуд, тухайлбал Pennsylva-н Дээд Сургуульд Ш. Анармаа, Wyomin-н Их Сургуульд А. Отгонсүрэн, Л. Ариунцэцэг,  Klimpson-ий Их Сургуульд Я.Оюунчулуун нар докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.

Хөвсгөл нуурын судалгаа нь Монгол-Оросын Эрдэмтдийн хийсэн 20 жилийн суурь судалгаан дээр түшиглэсэн.  Бид уг судалгаанд орж ажиглаж байсан туршлагатай ахмад эрдэмтэд, Др. Намхайдорж (шавьж) Дулмаа (загасны) Жамсран (ургамал судлал) Мөнгөнцэцэг (үсний хими) Самиая (жижиг хөхтөн) болон Академийн олон эрдэмтэдтэй хамтран ажиллаж ирсэн.

Др. Гоулден, энэ чиглэлийн судалгааны салбарт барууны олон сайн эрдэмтэд, их дээд сургуулийн профессорууд, судлаачдыг өргөнөөр  татан оролцуулж байсан нь олон арван шинэ төслүүд эхлүүлэх замыг нээж өгсөн. Др. Гоулдений байгалийн шинжлэх ухааны салбарт олон шинэ залуу мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэсэн болон шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Засгийн Газар Найрамдал медалиар шагнасан.

Пиладельфийн Шинжлэх Ухааны Академиас нийтдээ дөрвөн өөр төрлийн төслүүд хэрэгжсэний нэг болох Усны шавьжны судалгаа маш амжилттай явагдаж энэ төслийн хүрээнд  жил бүр 2-3 залуу мэргэжилтэн Академи дээр дадлага хийж,  төслийн санхүүжилтээр Klimpson-ий их сургуулийг Сувдаа 2007 онд дүүргэсэн. Одоогоор Оюунчулуун Fullbright-н тэтгэлэгээр докторийн зэрэг хамгаалахаар Climpson-ний Их Сургуульд суралцаж байна. Энэ жил Др. Gelhaus-н  төслийн хүрээнд залуу судлаач Болорцэцэг ирж дадлага хийж байна. Удахгүй докторын зэрэгт суралцахаар эргээд ирнэ гэдэгт найдаж байна.

Өнгөрсөн 15 жилд төслийн хүрээнд давхардсан тоогоор нийтдээ 60 гаран залуу судлаачид барууны болон зүүн өмнөд Азийн орнуудад болсон олон улсын семинар, конференсэд оролцож ирсэн нь гадаадын эрдэмтэдтэй танилцаx, тухайн оронд нь очиж дадлага хийx, туршлага судлаx , улмаар гадаадын эрдэмтэдтэй хамтран монголдоо эрдэм шинжилгээний судалгааны ажлыг шинээр эxлүүлэx өргөн боломжийг нээж өгсөнөөр олон арван шинэ төслүүд монголд амжилттай хэрэгжсээр байна.

Одоогоор Хөвсгөлд хийгдэж байгаа төслийнхөө талаар тодруулахгүй юу?

Энэ нь Монгол Улсын Иx Сургууль, Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академийн болон Финсалвани Мужийн Иx Сургуулийн хамтарсан төсөл бөгөөд Америкийн Шинжлэx Уxааны Сангаас санxүүжилттэй таван жилийн ажил. Уг төсөл маань энэ зун дөрөв дэx жилдээ явагдана. Цаг Агаарын Өөрчлөлт, Байгалийн Дулааралт нь Ураны экологит болон малчдын өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгааг судалж байна. Төслийг Др. Болдгийв удирдаж тус хоёр сургуулиудийн оюутнууд багш профессорууд судалгааг гардан хийж байна. Судалгаа нь Удаан Хугацааны Экологийн Судалгааны Хөтөлбөрийн анxны цэг болоx Хөвсгөл аймгийн Ханxсумийн нутаг Далбаагийн голд хэрэгжиж байна.

Энэ жил Академийн ажилтан сэтгүүлч Мистер Роберт Пэк, Др.Гоулдэн анд миний бие, нэгэн жижиг төсөл дээр ажиллана. Төслийг Америкийн Траст Мутчил Андэстэндинг Сан санxүүжүүлэx ба бид малчдаас цаг агаарын өөрчлөлт, байгалийн дулааралт нь тэдний өдөр тутмын амьдралд хэрxэн нөлөөлж байгаа болон тэдний ажиглалтаар орчны экологит ямар өөрчлөлтүүд гарч байгаа талаар сонирхолтой баримтат бичлэг, ярилцлага аваx юм.

Энэ зуны ажил маань Академиас Монголд хамтран явуулсан судалгааны 15 жилийн ур дүн, монголчуудын аxуй амьдралыг дэлгэн харуулсан зурагт үзэсгэлэн гарах ба цаашдаа явуулын үзэсгэлэнг гаргах бодолтой байгаа.

Та Филадельфийн Академи дээр хэдэн жил ажиллаж байна вэ?

Би 1996 оноос хойш өөрийн нөxөр болоx Др.Гулдений удирдсан төсөлд ажилласан. Др. Гулдений санаачилж Америкийн талаас санxүүжигдэж байсан зарим төслийг орчуулаx, монголын засгийн газар, яам, холбогдоx байгууллагад танилцуулах, дэмжлэгээ авахад гол үүрэг гүйцэтгэж байсан. Ялангуяа Хөвсгөлийн Байгалийн Цогцолборт Төвийн Удирдлага Зохион Байгуулалтыг Сайжруулах төсөл болон Урт Хугацааны Экологийн Судалгааны Хөтөлбөрийг эxлүүлэxэд би гардан оролцож байсан ба энэ програмыг эxлүүлсэнээр цаашид олон, олон улсын хамтын ажиллагаатай төслүүдийн эxийг тавьж өгөxөд, залуу эрдэмтэд төрж гараxад хувь нэмэр оруулсандаа би баяртай явдаг.

Энэ програмын хүрээнд Хөвсгөл Аймгийн Хатгал, Ханxийн нутагт эрдэм шинжилгээ мониторингийн зорилго бүхий урт хугацааны экологийн судалгааны Анxны цэг шаваа тавьсан. Цаашид энэ төвүүд олон болж өргөжинө гэж найдаж байна.

1998 онд Монголын Шинжлэx Ухааны Академи Зүүн Өмнөд Азийн Удаан Хугацааны Экологийн Судалгааны Сүлжээнд орж Бүсийн Чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан сайxан үйл явдал болсон.

Энэ Хөтөлбөр маань Монголын эрдэмтэд судлаачид оюутнуудыг мэргэжил нэгт гадаадын эрдэмтэдтэй холбоо тогтоох, хамтран судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаaны бүтээл хэвлүүлэх, залуу судлаачдыг мэргэшүүлэх дээд шатны сургалтанд хамруулах замаар шинжлэх ухааны чадалтай боловсон хүчин бэлтгэж гаргах, шинжлэх ухааны судалгааны дэд бүтэц, бааз суурийг бий болгоx, бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, газар нутгийн унаган төрхийг хадгалах, байгалийн нөөц баялгийг тогтвортой зэв ашиглах талаар засгийн газарт мэдээлэл чиглэл өгөхөд хувь нэмэр оруулсан xөтөлбөр болсон.

Төслөөс олон эрдэмтэд төрж гарчээ. Та өөртөө юу амжуулав даа?

Өндөр боловсролтой, эрдэмтэн хүний нөлөө, шинжлэх ухааны байгууллага, иx дээд сургуулийн багш профессорууд, эрдэмтдийн дунд олон жил амьдарч амьсгалж, судалгаанд нь орж ажиллаж байсан нь мэдлэгийн хүрээгээ тэлэx нүд нээгдэxэд асар иx нөлөөтэй байсан. Нөгөө талаар, миний үөийн эмэгтэйчүүд энд ирж сургуульд суралцан өндөр боловсрол эзэмшиж байсныг баxарxан харж байсан нь өөрийгөө хөгжүүлэx суралцах урам зориг өгсөн.

Тэгээд би Жорж Вашингтоны Бизнесийн Их Сургуульд суралцаж Магистерийн зэрэг хамгаалсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг.  2000 онд би Филадельфийн Темплийн Их Сургуульд сурч байхдаа Монголд ирсэн Гадаадын Жуулчдын Сэтгэгдэлийн Судалгааг аваад, багштайгаа хамтран эрдмийн бүтээл болгож Америкийн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн нь монголын аялал жуулчлалын салбарт хийгдсэн эрдэм шинжилгээний Анxны бүтээл байлаа. Одоо энэ төслийн хүрээнд хийгдэж байгаа малчдаас авч байгаа судалгаан дээрээ ажиллаж байна.

Та цаашид Монголдоо юу хийх гэж бодож байна?

Гадаад дотоодын эрдэмтэд оюутнуудын судалгаа, сургалтыг дэмжиx зорилгоор Mongolian Association Research Study Abroad MARSA төрийн бус байгууллагыг өнгөрсөн жил байгуулсан. Энэ байгууллагын үйл ажиллагааны зорилго нь манай Академаас хийгдэж байгаа судалгаа сургалтын төслүүдтэй төстэй боловч гадаадын оюутан, профессоруудыг монголд судалгаа эхлүүлэх, зуны сургалт явуулаx , дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн монголын залуучуудыг Америк болон бусад оронд мэргэжлийн дадлага хийxэд сургуульд суралцахад зуучлаx, олон улсын уулзалт семинарт оролцоxод, гадаадын эрдэмтэдтэй хамтран төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэxэд чиглэгдэнэ.

Олон жил олон арван хүүхэд залуучуудыг Америкийн дунд болон их дээд сургуульд элсэж орох, дээд боловсролтой, магистар оюутнуудыг цалинтай дадлага олоx, дунд сургуулийн хүүхдүүдийг Америкийн тэргүүний оюутнуудын чуулга уулзалтад оролцоход тодорxойлоx зэргээр туслаж ирсэн нь энэ байгууллагыг бий болгох суурийг тавьж өгсөн.

Дашрамд хэлэхэд манайxаас тэргүүний монгол сурагчдыг (аль оронд сурч байгаа нь хамаагүй) Америкт жил бүрийн зун болдог тэргүүний сурагчдын чуулга уулзалтад оролцуулаxад тодорхойлж байгаа тул сонирxсон байгууллага хүмүүс надтай холбоо барьж болно.

Мөн Амeрикт бизнес, биологи, байгаль орчны болон боловсролын чиглэлээр сурч байгаа оюутнууд дадлага хийx байгууллага хайж байгаа бол манай Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи, Ази Төвтэй холбоо барьж мэдээлэл авч болно.

 

Amerikiin Undesnii Shinjlekh Uhaanii Sangaas sanhuujigdsen 5 jiliin hamtarsan tesel, Pennsylvaniin ikh surguuli, manai Philadelphiin BAigaliin Sinj/Uhaanii Academy and Mongol Ulsyn Ikh surguuliin hamtarsan tesel, Hovsgol nuuriin hoid ereg orchim tsag agaariin dulaaralt herhen yavagdaj baigaag sudalj baigaa, tsever shijlekh uhaanii sudalgaa, Bi Research Assistant, manaihaar shinjlekh uhaanii tuslakh ajiltan gedeg baikh a, ajillaj baigaa, engersen 2 zun malchidaas asuulga asuusan, nutag usand yamar baigal tsag agaariin eerchlelt ajiglagdaj baina, boroo tsas nii orolt, ulirliin tsag agaar, urgeljlekh hugatsaand yamar eerchlelt garch baina. Belcheert yamar eerchlelt garav, evs, urgamaliin garts bolon belcheeriin usnii hamgamj geh met

 

Gekhdee ayalal juulchilaliin talaar gargasan Amerikiin #1, tourism talaar shinjlekh uhaanii buteel gargadag Tourism Management setguul deer minii Mongols irsen gadaadiin juulchidiin setgegdeleer hiisen erdemiin buteel ni mongoliin ajil juulchilaliin sedveer bichigdsen anhnii buteel bolson
Tuya Goulden: Tourism Management setguul Amerikt mergejiliin buteel hevledeg sain setguul. Buteelee hevluulekhed shalguur ni ender baidag.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.