04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг

1924 оны 11 сарын 26-ны өдөр Бүрэн эрхт Монгол Улс тусгаар тогтносон гэдгээ зарлаж,анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт ой өнөөдөр тохиож байна.Харьд суугаа ахан дүүс та нарынхаа эх орноо санасан сэтгэлийг ая дуутай хамт нэвтрүүлгээрээ хөглөж,дэлгэцээр түр боловч эх орондоо хамт эхлээд саатацгаая.

Дараа нь "Сэтгүүлчид Монголын тухай" нэвтрүүлгээр "Зууны мэдээ" сонины тоймч,сэтгүүлч Н.Наранбилэг ярина.АНУ-д ажлаар ирсэн сэтгүүлчээс нутгийн сонин сонсоход илүүдэхгүй.
Мөн энэ дугаараар та бүхэнд сүүлийн 6 жил дэлхийн хүн зоны хариулахад бэрх таавар болоод байгаа Буриад зоны Итгэл Хамбын тухай үзүүлэх болно.Хорвоо дэлхийд хүн биеийг олоод эрдэнэт лагшингаа хадгалж чадна гэдэг ховор тохиол юм.Итгэл Хамбын энэ цагийнханд зориулан өргөсөн бошиг,шинжлэх ухааны болон буддын шашны эрдэмтэн мэргэдийн үг үзэгч танд ухаарал нэмж,учрыг тайлах ухааныг тань уртасгах нь лавтай.
Төгсгөлд нь манай зураглаач Д.Махгалын "Mонгол мах экологийн цэвэр бүтээгдэхүүн" баримтат бүтээлийг сонирхоорой.
Эрхэм үзэгч та Америк дахь Монгол Телевизийн нэвтрүүлгээ гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр харж амжихгүй бол ЭНД ДАРЖ нөхөн үзнэ үү?

Монгол Телевиз
www.mongoltv.org
E-mail: mongoltv@gmail.com
Утас:   571-332-6500


 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.