05 сарын 20, Даваа
°C
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

АНУ дахь Монгол Телевизийн эфир: 2011.08.05 "СТУДИЙН ЦАГ" / ДЭЛХИЙН БАНК: ROGIER VAN DEN BRINK /

Энэ удаагийн дугаараар үзэгч-дэмжигч та бүхэн эхлээд Монголд нэвтэрсэн манай мэдээ сурвалжлага болон ММ Today англи хэл дээрх мэдээлэл үзээрэй.
Дараа нь Дэлхийн Банкны Монголыг хариуцсан ахлах эдийн засагч Рожер Ван Ден Бринкийн оролцсон "Студийн цаг" нэвтрүүлгийг үзүүлэх болно.Энэ нэвтрүүлгээр Монголын эдийн засагтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл сонсох боломжтой.

Жил гаруйн хугацаанд АНУ-д аялж буй Чингис Хаан үзэсгэлэн Теxас мужийн Даллас хотод буудалласныг бид сурвалжиллаа. Хөтлөгч-сурвалжлагч У.Цолмон Техас, Лос Анжелост болсон соёлын арга хэмжээнд оролцох далимдаа цуврал сурвалжлага бэлтгэсэн юм.

Төгсгөлд нь ногоо цагаа гарсан үед хаа сайгүй дэгдээд байдаг харшлын тухай анагаах ухааны магистр,их эмч Г.Оюунбилэгийн зөвлөсөн "Эмчийн үг" нэвтрүүлгийг эргэн үзүүлнэ. Та бүхэн Монгол Телевизийн нэвтрүүлгээ тухлан сууж үзэцгээнэ үү?

Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр нэвтрүүлгээ хэрэв үзэж амжихгүй бол ЭНД ДАРЖ, нөхөн үзэх боломжтой.

Манай мэдээ сурвалжлага МОНГОЛД:
Бямба гараг бүрийн 20 цаг, Ням гараг бүрийн 07 цаг 30 минутаас Монголын Үндэсний Телевизийн ММ агентлагийн "Цагийн Хүрд" нэвтрүүлгээр
Нэвтрүүлэг Арлингтон-д:
2011.08.05-ны  Баасан гарагт 19.30
2011.08.06-ны  Бямба гарагт  19.00
Comcast-69, Verizon-38
Fairfax,Loudoun, Stafford, Prince Willian county болон Falls Church, Leesburg, Frederickburg-т:
2011.08.15-ны  Даваа гарагт  01.00
2011.08.17-ны  Лхагва гарагт 15.00
2011.08.18-ны  Пүрэв гарагт  23.00
2011.08.19-ний Баасан гарагт 18.00
Verizon-30, Cox-30 сувгаар тус тус гарна.
НЭВТРҮҮЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛ БОДЛОО ДАРААХ ХАЯГААР БАЙНГА ИРҮҮЛНЭ ҮҮ?
E-mail: mongoltv@gmail.com
Утас:   571-332-6500
571-438-3551

Монгол Телевиз


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.