03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

Ц. Сарантуяа: Эх захгүй шүүмжлэл нэрийн доорх гүтгэлэг зэрэг, гудамжны олон хэвлэл чинь жинхэнэ чөлөөт хэвлэлийн хөгжилд ордоггүй

-Таныг дэлхийн алдартай сэтгүүлчдийн музей болох Newseum-d ажилладаг гэж сонссон. Ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?
Дэлхийн сэтгүүл зүй, шуурхай мэдээллийн музей-Newseum 2 жилийн өмнө ашиглалтанд орсон. Он гараад 3 жил болно. Эндхийн анхных нь ажилтнуудын нэг болсондоо баяртай байдаг. Олон жилийн өмнө суурь нь тавигдаж байхад ажиллахсан гэж мөрөөдөж байлаа. Миний бас нэг мөрөөдөл энд биелсээн. Би тэнд камерийн зураглаач хийдэг. Part Time-р ажиллладаг. Шаардлагатай үед бусад нөхдийнхөө ажлыг хийж чаддаг байх ёстой. 60 гаруй төрлийн ажил байдаг. Нилээдийг нь мэднээ.

Newseum-д дэлхийн хэвлэл мэдээллийн үүх түүх тэр чигээрээ дэлгээстэй. Сонин, Радио,Телевиз гээд л. Бүр анх үүссэн цагаас нь түүхчилсэн байдаг. Монголтой холбоотой зүйл гэвэл манайх чөлөөт хэвлэлийн хөгжлөөр дунд зэрэгт ордог юм  билээ. 3 янзаар чөлөөт хэвлэлийг дүгнэдэг. Чөлөөт хэвлэл бүрэн хөгжсөн, дунд зэрэг хөгжсөн, огт хөгжөөгүй гэж.

Эхлэл.......

10 сарын 10...Өнөөдөр АНУ-д Монгол Телевиз байгуулагдаж,анхны нэвтрүүлгээ цацаж эхэлсэн түүхэн тэмдэглэлт өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Америк хэмээх их гүрэнд ажиллаж амьдарч буй монголчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монгол түмэндээ эх хэлээрээ нэвтрүүлэг бэлтгэн холыг ойртуулан хоёрыг уулзуулах буянтай сайхан үйлсэд сэтгэл оюунаа зориулж буй уран бүтээлчдэд төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. 2 жилийнхээ ойтой золгож буй АНУ дахь Монголын анхны мэргэжлийн телевизийн тулгын чулууг тавьж галыг асаасан эрхэм сэтгүүлч,захирал Цэдэвсүрэнгийн Сарантуяаг сайтынхаа хойморт урьж телевиз, уран бүтээл, ажил амьдрал гээд олон зүйлсийн талаар хууч хөөрсөнөө толилуулья.

 

-Анхны юм бүхэн алдаа оноотой, бас сэтгэлд тодоос тод байдаг. Монгол Телевиз ямархан замыг туулж, хэр их дуншиж байж Америкт мэндэлсэн талаар яриагаа эхлэх үү?

Юуны түрүүнд  Дэлхийн Монголчуудын Холбооны сайтын уран бүтээлчдэд амжилт хүсч мэндчилье. Танай сайт Дэлхийгээр тархан суугаа  Монголчуудын уулзах цэг болж байгааг нилээн эртнээс харж мэдсээн. Сайн байна, шантрахгүй зүтгээд байгаарай. Оюунлаг, гэгээлэг олон сайхан зүйл танайд гардагт талархалтай байдаг шүү.

Телевизийн маань өдрөөр ярилцлага авна гэсэн болохоор хариулахыг хичээе. Хүн бүр ажил мэргэжлээ хаа ч явсан үгүйлэн санадагийн адил миний бие АНУ-д олон жил болохдоо бас л тийм бодолтой байсан. Бүр 2002 оноос телевиз байгуулж,нэвтрүүлгээ гаргахсан гэж мөрөөддөг байлаа. Энэ бол АНУ-д ирээд жилийн дараагаас мөрөөдсөн мөрөөдөл л дөө. Дэлхийн тэргүүлэгч их гүрэн болохоор үндэсний цөөнх,хөгжил доройхон улсуудыг өөд нь татаж авч явах бодлоготойг хэзээнээс мэдэж байсан. Бид тийм орны хүмүүс болохоор өөд нь татагдаж болох замаа хайсан л даа. Ижил мэргэжлийн эдний сэтгүүлч нөхдөд "зовлонгоо" ярüсан чинь ойлгож байх гэж жигтэйхэн. Их замын эхийг заалгасан хүн чинь хөөцөлдөөд гүйнэ биз дээ. Тэгээд л АНУ-д олон нийтийн зориулалттай суваг байдгийг олсон. Бүр тэнд ажилд орьё гэж хүсэлт тавьж байсаныг яана.
Тухайн үед ажиллах зөвшөөрөл зэрэг баримт бүрдээгүй байсан хүнийг юу гэж авах билээ дээ. Ингэж би амьдарч байгаа Арлингтоныхоо чөлөөт телевизийн хаалгыг татсан юм. Харин тэд над нэвтрүүлгээ явуулах арга зам,шат дамжлагыг хэлж өгсөн. Үүнээсээ хойш хамтран ажиллах хүмүүсээ эрж хайж бодож эхэлсэн дээ. 
Үе тэнгийн нэг сэтгүүлч нөхөр маань үүнийг зэрвэс надаас мэдээд хамтрахад таатай байна гэж хүртэл хэлж байсан.
Аливаа уран бүтээл санаа сэтгэл нийлсэн командаар явдаг болохоор өөрөө би итгээгүй учир эелдэгхэнээр татгалзсан юмаа. Телевизэд ажиллаж байсан улс гэвэл энд их шүү дээ.10 жил ч,10 хоног ч ажилласан өөрийгээ телевизийн хүн гэж тооцдог. Миний хувьд арай өөр бодолтой байлаа. Ингээд л команд бодоод,дээрээс нь өөрөө цаг нь ирэхээр болох биз гэж тайвширсаар 2 жил алдсаан. Гэхдээ толгой дотроо хийх юмаа гаргачихсан л явсан. Ерөнхийдөө 2 жил дуншиж байж АНУ дахь Монгол Телевиз мэндэлсэн.
Энэ телевизийн тулгын чулууг тавилцаач гэдэг саналаа нэвтрүүлэгч Б.Уранчимэгт хэлтэл хачин их догдолж,бараг хоёул уйлж байлаа. Үнэмшихгүй байсан эхэндээ. Тэгээд л үе үе телевиз гэж ярьдаг болсон. Догдлоод л ямар ямар нэвтрүүлэг хийхээ ярина,тэгсэнээ та ийм гоё юм сэтгэх гэж хэмээн намайгаа доргионо.
Олон жил ажлаа санасан хүний сэтгэлийн үг л дээ. Ямар сайндаа бид ингэж ярьсаар байгаад гэр оронд улиг болохов. Манай охин Урнаа бид 2-ыг дандаа ингэж ярихыыг сонсоод нэг өдөр" нөгөө 2 чинь дахиад яриад эхэлчихсэн шүү телевизээ "гэж байхав. Дараа нь сэтгүүлч Ц.Оюундарь Калифорнийн Их Сургууль төгссөн үе таараад энд дүүгээ бараадан нүүж ирсэн юм. Бэлэн хүн ирж байхад би хамтрая гэхгүй яахав дээ. Тэр маань сургууль төгссөн шинэхэн толгойтой хүн болохоор техник талд минь туслаад бид анхны бичлэгээ хийсэн дээ. Анх студи дээр очиход бүгд л улам өнгө орчихсон юм шиг харагдаж байсан. Урнаа намайг харчихаад,"яг захирал дүрдээ орчихож" гэж байсан. Би нөгөө хоёроо цаашлуулаад бичлэгт явах замдаа "энэ зүүд үү,зэрэглээ юү"гэж байлаа. Бүх юм сэтгэлд тодхон байнаа. Он жилүүд цааш өнгөрөх тусам энэ бүхэн улам л тодрон  түүх болно доо.
Алдаа оноо бидэнд байлгүй яахав. Би бүгдийг дотроо эхлээд тооцоолоод,яаж түүнээ засахаа төлөвлөж боддог. Эхнээсээ зарим жижиг алдаа засагдаж байгаа. Бид тэгэхдээ нэг их том алдаа хийгээгүй ээ.
Миний "Студийн цагийн" анхны зочин Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат. Түүнээс хойш бид сайхан хамтарч ажиллаж байна.Өөр бас олон байгууллага ,хүмүүс бий.Телевиз угаасаа хүмүүсээр хүрээлэгддэг орчин шүү дээ.

- Монголд телевизэд ажиллах, Америкт өөрөө телевиз байгуулаад ажиллах 2 мэдээж ялгаатай байх.Энд ажиллаж мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэхийн жаргал,бас зовлон?

Монголын Үндэсний Телевиз болон ММ агентлагт би 20 жил болжээ. Тэнд нормт нэвтрүүлгээ хийгээд,цалин,шагналыг нь санаа амар тоншоод л явдаг. Гэхдээ хаа ч байсан сэтгүүлч хүний оюун ухаан амрахгүй.Би үргэлж сэдвийн эрэл,судалгааны төлөө явдаг. Дунд сургуулийн 5-р ангиасаа хойш одоо ч энэ эрэлдээ үнэнч явна.   
Би тэр үеийн хүүхдүүдийн сонсох дуртай "Өглөөний мэнд" нэвтрүүлгээс сэтгүүлчийн ажлын гараагаа эхэлсэн.Тийм болохоор насаараа эрэн сурвалжилж, эрж хайж явна даа.Эх орондоо ч хайсаар, харь газар ч хайсаар.
Харин АНУ-д Телевиз байгуулаад ирэхээр толгойны бас нэг "өвчин" гарцаагүй нэмэгдсэн. Бүх юм толгой дээр. Хамгийн гол нь үнэнхүү дуртай ажил минь учраас ядрахыг үл мэднэ. Магадгүй үүнээсээ салвал сэтгэлээрээ явчих ч юм билүү.Ажил мэргэжилдээ дуртай хүн бүр л ийм бодолтой байдаг байх.  Хүний нутагт нэвтрүүлэг бэлтгээд эфирт гаргаад үзэх суух нь сонин санагддаг.
Одоо ч итгэхгүй шахуу. Нэвтрүүлэг бэлтгэх технологи Монголд байхтай яг адил. Телевизийн бүх дамжлагын дагуу нэвтрүүлгээ хийгээд гэртээ үзэж суух хязгааргүй их жаргал. Зовлонтой тал нь гэвэл үндсэн ажлынхаа хажуугаар дуртайдаа хийж байгаа болохоор цагт хавчигдах,яарах,яг хийнэ гэсэн санаагаа горимын дагуу хийж чадахгүй үе гардаг нь л хэцүү.  Гэлээ гээд бүх юмыг зохицуулж байнаа.

-Таныг телевиз байгуулсан гэхээр Сарантуяа нилээд баяжсан гэж зарим хүн ойлгодог байх. Монголд телевиз байгуулсан хүн өдийд баяжчихсан яваа. Харин танай ТВ хэр баян бэ? Хувиараа бизнес эрхлэх олон салбар байна. Яагаад заавал телевиз  гэж?

Наадах чинь мөнгөөр баян уу,оюун ухаанаар баян уу гэдгийн аль нь юм болоо."Сайхан л асуулт байна, дараагийнх нь" гэчихвэл өөрт чинь томорсон болоод эвгүй сэтгэгдэл төрүүлэх байх даа. Адилхан сурвалжлагч улс бие биеэ гомдоогоод яахав. Монгол ТВ гэрлэж амжаагүй явна гэдэг шиг баяжиж амжаагүй явна. Энд түшиглэдэг Америкийн 2 Телевизийн дүрэмд арилжааны элдэв зүйл оруулж болохгүй гэж заасан байдаг.Зөвхөн олон нийтийн тусын тулд байх ёстой. Хэдий тэр зарчмаас ухарч болохгүй ч зах зээл нь олдвол тохиргоо хааяа хийнээ. Нэвтрүүлгүүд спонсортой байж болно. Үүнийг нь барьж ажилладаг. Хаа ч цаг хугацаа хэрэгтэй байдаг болохоор 2 жилийн дараах бодол өөр байгаа. Хамтрах газрууд ч гарч ирж байна. Энэ бол мөнгөөр баян уу? гэдэгт өгөх хариулт. Оюун ухааны баян гэвэл их баян гэж бардам хэлэх байна. Өчүүхэн намайг Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль оюутан байхаас минь баян болгосон юм. Монголын бүх дипломатууд энэ сургуулийг дүүргэсэн. Тэд оюун ухаанаараа баян хүмүүс.
Өөр бизнесийн хувьд телевиз шиг хэзээ ч ингэж нарийн бодож байгаагүй. Харин хамтраад юм хийе гэсэн саналууд ирж байсаан. Энд ч ирсээр байгаа. Хүний ажилд нэмэр болохгүй байх гээд татгалздаг. Хүн мэддэггүй юмаа хийгээд амжилтанд хүрэхгүй гэж боддогоос л тэр. Харин энэ асуултанд чинь хариулж байхдаа хэдэн жилийн өмнөх нэгэн наймааны явдлаа саналаа. Би Эрээн,Бээжин рүү 90-ээд онд ганзагын наймаанд явж үзсээн. Гэхдээ телевизийн групптэйгээ явсан. Хил дээр камераа хураалгаад цааш орж байлаа.Тооцоолоод овоо бараа дарсан. Даан ч Монголд зарж чадахгүй болохоор сүүлдээ хүнд бэлэглээд дууссан. Тэр үед вагонд явж байхад үйлчлэгч эмэгтэй "та нар чинь ингэж наймаа хийдэг улс уу" гээд л унтраасан. Жирийн иргэн,Телевизийн сурвалжлагч 2-ын зааг ялгааг хүмүүс ойлгодоггүй юм. Би тэр үед мөнгө үржүүлэх авьяас өөрт байгаагаа мэдээд л өнгөрсөн. Хэрэв телевизийн биш байсан бол өдийд сайн бизнесийн хүн байх ч байсан байж магад.

-Хараад байхад олны өмнө байгаа хүн нилээд шүүмжлэлд өртдөг. Танай телевизийнхний хувьд хэр их баяр,шүүмжлэлийн самбар болж байна.

Олны танил байя,нэртэй хүндтэй явья гэвэл зайлшгүй гарч ирэх шүүмж,талархал аль алийг нь даах чадвартай л байх ёстой. Сэтгүүлчийн ангид орос багш нар эхлээд лав энийг заадаг. Миний хувьд сайн,мууг сонсоод сурсан болохоор эмзэглэдэггүй,тоодоггүй. Талархал нь их талдаа тэгэхдээ. Харин одоогийн шүүмж заримдаа өрөвдөлтэй санагддаг. Уран бүтээлч шүүмжийг би үргэлж хүлээдэг. Түүгээр ч хүмүүжсээр байгаа. Өс хонзон,атаа жөтөөний шүүмж бол дэнджээ одоо цагт. Ажиглаад байхад тухайн хүнийг маш сайн мэддэг,нилээд дотно нэгэн л бичээд байх шиг.1 хүн олон янзаар бичээд байгаа мөртөө хэрэглэгчийн дугаар,нэр нь ил,далд гараад байгааг анзаардаггүй юмуу гэж боддог. Над ийм жагсаалт ч гэх юмуу,судалгаа бий. Бичсэн хүнээ мэдэж байгаа болохоор дотроо л хадгалдаг. Зарим бичсэн хүн маань эргээд сайн найзаа гээд байдаг. Тэгэхэд инээх хэцүү,уурлах хэцүү. Интернетэд нууц юм гэж үгүй байхаа.
Миний хамтран зүтгэгч нөхдийг минь ойрд шүүмж нэрээр доромжлоод болдоггүй ээ. Хувийн асуудал,худал үнэн нь мэдэгдэхгүй гүтгэлгээр уран бүтээлч цайлган сэтгэлт муусайн охид,хөвгүүдийг минь бүү доромжил,зөвхөн бүтээлийн шүүмжлэл хэл гэж өмөөрдөг.

-Телевиз байгуулахаас өмнөх Сарантуяаг сонирхмоор байна. Хэзээ Америкт хөл тавив? Энд ирээд ямар ажил,амьдрал туулав? Хэр хурдан хөлөө олсон бэ?

Би хамгийн сүүлд ММ агентлагийн захирал байгаад Ардчилсан Холбоо Эвсэл унахаар цуг уначихсан юмаа.Тэгээд жилийн дараа АНУ дахь сурвалжлагчаар томилогдсон. 2001 оны 8 сарын 31-нд Вашингтонд гэр бүлээрээ хөл тавьсан даа.10 хоногийн дараа 9 сарын 11-ны аймшигт явдал болсон. 9 сарын 11 миний АНУ-аас хийсэн анхны сурвалжлага. ММ-ийн Цагийн Хүрд,Монголын Радиогийн Хурдын нэвтрүүлгээр зэрэг цацагдсан. Тэр үед энд байгаа ойр дотныхноо халдлагад өртсөн байх вий гэж ар гэрийнхэн нь айж эмээсэн байсан. Сурвалжлагаараа монгол хүн өртөөгүйг хэлсэн дээ. Над одоо ч бичлэг нь бий. 9 сарын 11-ны талаар хойтон 10 жилээр нь дэлгэрэнгүй үзүүлнэ.
Энд хөлөө олохын хувьд мэдээлэл гайгүй байсан мөртөө удсаан. Монголдоо тэр их дуу шуугиан дунд явсан хүн америкийн нэгэн хэвийн уйтгарт амьдралд ороод цочирдож,сэтгэлээр унасан. Урьд нь Америкт ирж байгаагүй. Америк тивд бол ирж байсан. Манайх Columbia Pike-н анхны монгол айл. Тэр үед энд Тайван /Орлоогийн /, өөр бас хэд гуравхан монгол байсан. Одоо энд олуулаа болжээ. Гэрээрээ ирсэн болохоор энэ хэд ажиллана,сурна. Би чинь ховор ажиллалаа.Гэхдээ Denison Parking-д найз нөхөдтэйгээ кассир хийж,америкийн амьдрал,хүмүүсийнх нь зан араншинг олон хүнтэй харьцаж байсан болохоор тэнд мэдэрсэн. Бас нэг сэдвийн судалгаа болсон.
Удалгүй бид энд өвөө, эмээ боллоо. Манай телевизийн анхны рекламанд тоглоод "Монгол ТВ Америкт" гээд байгаа жаахан охин чинь манай зээ Connie. Монгол нэр нь Мөнхжин.Тэгээд би зээгээ өсгөсөн ажилтай. Энэ миний туулсан ажил,амьдрал болох байх.

-Таныг дэлхийн алдартай сэтгүүлчдийн музеи болох Newseum-d ажилладаг гэж сонссон. Ажлынхаа талаар сонирхуулахгүй юу?

Дэлхийн сэтгүүл зүй, шуурхай мэдээллийн музеи-Newseum 2 жилийн өмнө ашиглалтанд орсон. Он гараад 3 жил болно. Эндхийн анхных нь ажилтнуудын нэг болсондоо баяртай байдаг. Олон жилийн өмнө суурь нь тавигдаж байхад ажиллахсан гэж мөрөөдөж байлаа. Миний бас нэг мөрөөдөл энд биелсээн. Би тэнд камерийн зураглаач хийдэг. Part Time-р ажиллладаг. Шаардлагатай үед бусад нөхдийнхөө ажлыг хийж чаддаг байх ёстой. 60 гаруй төрлийн ажил байдаг. Нилээдийг нь мэднээ.
Newseum-д дэлхийн хэвлэл мэдээллийн үүх түүх тэр чигээрээ дэлгээстэй. Сонин, Радио, Телевиз гээд л. Бүр анх үүссэн цагаас нь түүхчилсэн байдаг. Монголтой холбоотой зүйл гэвэл манайх чөлөөт хэвлэлийн хөгжлөөр дунд зэрэгт ордог юм  билээ. 3 янзаар чөлөөт хэвлэлийг дүгнэдэг. Чөлөөт хэвлэл бүрэн хөгжсөн,дунд зэрэг хөгжсөн, огт хөгжөөгүй гэж. Эх захгүй шүүмжлэл нэрийн доорх гүтгэлэг зэрэг,гудамжны олон хэвлэл чинь жинхэнэ чөлөөт хэвлэлийн хөгжилд ордоггүй. Мөн энд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн нэрс зурагтайгаа байдаг. 2001 оны Увсын онгоцны ослоор үрэгдсэн фото сэтгүүлч Ц.Батзоригийн нэр бий. Түүний хажуугаар нь өнгөрөх тоолонгоо дотроо хүндэтгэн боддог. Өөр Монголтой холбоотой юм байхгүй. Бусад орны сонингийн эхний нүүр өглөө бүр энд солигдон гарсан байдаг. Ер нь сэтгүүлчийн ажлын нэвтэрхий толь болсон газар.

-Бас АНУ-ын Төрийн Департаментын Гадаад Хэвлэлийн Төвийн Монголыг төлөөлсөн сурвалжлагч гэж явдаг. Монголоо хэр төлөөлж явна?   Ер нь Монголтойгоо хэр холбоотой байдаг вэ?

-Та чинь намайг ямар их судалчихаа вэ. Энэ Гадаад Хэвлэлийн Төвд би 9 жил харьяалагдаж явна. Хэвлэлийн бага хурал,танилцах аялал зэрэг арга хэмжээнүүдэд нь оролцдог. Мэдээлэл авдаг гол газар. Ихэвчлэн улс төр,батлан хамгаалахын чиглэлээр сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Цэргийн баазуудаар их явна. Энэ нь монгол үзэгчдэд нэг их хамаатай биш болохоор би тэр бүр телевизээр гаргадаггүй. Ноднин л Quentic-н тэнгисийн цэргийн баазыг харуулсан. Энэ төвд Монголыг төлөөлсөн сурвалжлагч гэхгүй,монгол сурвалжлагч гэх нь зөв. Олон жил болсон орон орны сурвалжлагчид бий. Бас гадаадын мөртөө эндхийн суурин болсон сурвалжлагчид бий.Тийм болохоор өөрөө өөрийгөө аваад явдаг юм. Цэргийн мэдээлэл гайгүй болсоон.
Монголтойгоо ажлынхаа шугамаар,ойр дотныхныхоо хүрээнд холбогддог. Он жил өнгөрөх тусам алслан холддог юмуу даа.

-Та Цагийн Хүрд,улс төр,мэдээллийн 7 хоногийн тойм гээд Монголын улс төрийн халуун тогоонд оролцож явсан хүний хувьд одоо Монголын болоод эндхийн улс төрийг хэр их сонирхож байна?

Сонирхолгүй яахав. Энэ миний хамгийн дуртай сэдэв. Гэхдээ сэтгүүлчийн хувьд ажиглагчийн байрнаас хардаг. Монголын улс төр аль эрт "хүнд өвчилсөн" шүү дээ. Аль эвсэл нам нь хамаагүй шударга нэгэн төрд гараасай гэж жирийн иргэний хувьд боддог. Даан ч тэр хүн нь сураггүй байна. Америкийн хувьд улс төр нь залгамж чанараараа яваад байгааг харж байгаа биз дээ. Иргэд нь улс төрчих шаардлагаүй, нийгэм нь тогтуун. Эдийн засгийн түр зуурын хямралд л одоо түр дарлуулж байгаа болохоос амьдрал цаашдаа гайгүй байхаа.

-Та бас АНУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн "Соёл" Холбооны тэргүүн.Энэ холбоо ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

"Соёл" Холбоо нутаг нэгт бүсгүйчүүдээ төрөл бүрийн мэдээллээр хангах,эмэгтэйчүүд, хүүхэд,гэр бүлийн чиглэлээр судалгаа явуулж,төрөөс энэ чиглэлээр шинэ хууль боловсрогдох болон байгаа хуульд нэмэлт өөрчлөлт гарахад мэдээлллээр нөлөөлөх, хийсэн бүтээсэн юмтай эмэгтэйчүүдээ тодруулах,дэмжих зорилготой. Мөн эмэгтэйчүүдийн тулгамдсан олон асуудлуудын нэг хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх зорилготой байгууллага.
"Соёл" Холбоонд урлаг,соёлын салбарын улс цонхилдог. Үлдсэн хэсэг нь энэ салбарыг дэмждэг хүмүүс байдаг. Бид есүүлээ. Идэвхтэй дэмжигч олон сайхан хүмүүс бас бий.

Сайхан ярилцлага өгсөн таньд баярлалаа.

 

Дэлхийн Монголчууд сайт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.