04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АНУ дахь Монгол Телевизийн эфир: СТА дуучин Ж.Болормаагийн тоглолтын эхний хэсэг

4 сарын 16-ны хур бороотой сайхан үдэш Арлингтоны Rosslyn Spectrum-д Соёлын тэргүүний ажилтан Жүгдэрсүрэнгийн Болормаагийн ачит ээж Ц.Адьяадаа зориулсан ЭЭЖ НУТАГ ХОЁР уран бүтээлийн тоглолт амжилттай боллоо. 2 сар энд үргэлжилж байгаа монголчуудын соёл урлагийн сурталчилгааны ажлын хүрээнд Арлингтоны Соёлын Хэлтэс тус хотын ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш,Вашингтон хотын Вагнерийн Хөгжмийн Академийн гоцлол дуучин, Мариландын Олон улсын хөгжмийн сургуулийн дуулах ур зүйн багш,Урлаг судлалын ухааны магистр Ж.Болормаад 2 дахь удаагаа уран бүтээлийн шагнал болгож, бие даасан тоглолыг нь зохион байгуулсан юм.Монгол Телевиз монголчуудын соёл урлагийн энэхүү арга хэмжээний мэдээллийн ерөнхий спонсорын хувьд цаг тухайд нь мэдээллийг үзэгчдэд хүргэж байгаа билээ.
Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч та гэртээ суугаад цэнхэр дэлгэцээр энэ удаа нэвтрүүлгээ үзэж амжихгүй бол ЭНД ДАРЖ, нөхөн үзэх боломжтой.
Манай нэвтрүүлэг Арлингтон-д:

2011.04.29-ний Баасан гарагт 19.30
2011.04.30-ны  Бямба гарагт  19.00
Comcast-69, Verizon-38
Fairfax,Loudoun, Stafford, Prince Willian county болон Falls Church, Leesburg, Frederickburg-т:
2011.05.09-ний  Даваа гарагт   01.00
2011.05.11-ний  Лхагва гарагт  15.00
2011.05.12-ны   Пүрэв гарагт   23.00
2011.05.13-ны   Баасан гарагт  18.00
Verizon-30, Cox-30-р сувгуудаар гарна.
Нэвтрүүлэгтэй холбоотой саналаа дараах хаягаар ирүүлнэ үү?
E-mail: mongoltv@gmail.com
Утас: 571-332-6500 703-593-2290
www.mongoltv.org


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.