04 сарын 24, Лхагва
°C
USD 3,376.83
USD 3,376.83
EUR 3,605.78
JPY 21.81
GBP 4,175.11
RUB 36.20
CNY 466.00
KRW 2.45

АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг

АНУ дахь Монгол Телевиз та бүхэнд эхлээд Улаанбаатарт баригдаж байгаа Аmeric Town House хотхоны тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.Хаа газрын хүмүүсийн сайхан амьдралын мөрөөдөл болсон байр сууц,түүнийг тойрсон асуултууд ямагт анхаарал татаж байдаг болохоор "Студийн цаг" нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг тэр сэдэвт зориулж байгаа юм. Trade Gate USA компанийн захирал Дүгэрсүрэнгийн Бямбасүрэн Студийн цагийн энэ удаагийн зочин. Таныг эх орондоо шинэ байртай болоход бидний нэвтрүүлэг тус болж магад.
Нэвтрүүлгийнхээ дараагийн хэсгийг бид 2010-2011 оны хичээлийн шинэ жилийн эхлэлд зориулж байна. Газар сайгүй үүдээ нээж байгаа эрдмийн өргөөнүүдийн адил АНУ-ын Нийслэл дэх Монгол сургууль ч хичээлээ эхлэхэд бэлэн боллоо.Тус сургуулийн шинэ хичээлийн жилийн онцлогоос сонсож,телевизийн архивт хадгалагдан үлдсэн авьяаслаг сурагчдынх нь урлагийн тоглолтоос үзээрэй.Та бүхний хүүхэд нас,сургуулийн жилүүд ийнхүү түүх болон үлдэж байгааг эргээд нэг харахад сонин болов уу.Хүүхэд багачууддаа,эрдэмт багш нар та нартаа амжилт хүсээд ЭНД ДАРЖ нэвтрүүлгээ үзэхийг урья.

Монгол Телевиз
www.mongoltv.org
mongoltv@gmail.com
571-332-6500 /message үлдээх/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.