04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг

Монгол Телевиз энэ удаагийн нэвтрүүлгээ Хойд Kaролина мужийн Cape Hatteras арлаас бэлтгэлээ. Сурвалжлагч Ц.Мөнхцэцэг хангай, говь хосолсон үзэсгэлэнт байгальтай энэ арал дээр очоод төрч өссөн Өмнөговь нутгаа үгүйлэн юу юугүй камераа үүрээд үзэгчидтэйгээ аяны сониноо хуваалцахаар шийджээ. Атландын далайн үндсэн 2 уулзвар болох Cape Hatteras арал Вашингтоноос машинаар явахад 6 цагийн зайтай,Америкийн 650 арлаас үзэсгэлэнт байгаль,тав тухаараа эхний аравт багтдаг  амралт зугаалгын тохилог орчин юм. Үзэгч та хэзээ нэг цагт Вашингтоноос холгүйхэн орших энэ арлыг зоривол манай нэвтрүүлгээс бага ч болов  мэдээлэл авч болно.
Hatteras арлаас хийсэн нэвтрүүлгийн дараа АНУ-ын Нийслэл дэх Монгол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн өдрийн сурвалжлага үзээрэй. Бидэнтэй үндсэн мэргэжлээ хүндэтгэж байнга хамтран ажиллаж,мэдээлэл солилцдог Монгол сургуулийн дэд захирал Д.Нямсүрэн,түүний гэр бүл Б.Тулгаа нарт талархал дэвшүүлье.
Үзэгч та ЭНД ДАРЖ нэвтрүүлгээ хүлээн авна уу?

Монгол Телевиз
mongoltv@gmail.com
571-332-6500 /message үлдээнэ үү?/


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.