04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

АНУ дахь Монгол Телевизийн нэвтрүүлэг

Эрхэм үзэгч та бүхэн энэ удаа Мөөгийгийн гал тогоонд эхлээд зочлоорой.Монгол Телевиз "Мөөгийгийн гал тогоо" нэвтрүүлэг гаргасанаас хойш үзэгчдийн олонхийн сэтгэгдэл өндөр байгаад бид баяртай байна.Редакцийн зүгээс хэлэхэд,Мөөгийгийн гал тогоо нэвтрүүлгийг анхнаасаа гэрийн эзэгтэйн хүрээнд аль болох богино хугацаанд,хялбар аргаар хийж болох хоолыг нутаг нэгтнүүддээ хийж үзүүлэх,сургах зорилготой юм. Энэ зорилго маань бусад эзэгтэй нарт хүрч,бага ч болов үр дүн өгч байгаа.Телевизийн эфирийн цагт захирагдаж нэвтрүүлгийн хугацааг зохицуулдаг учраас хоол бэлтгэх явцад гар угаах, хоолны хэрэгсэл цэвэрлэх зэрэг үйлдэл бүрийг бүрэн харуулах боломжгүй юм.Угаас ойлгомжтой байгаа энэ бүхнийг үзэгч та бүхэн тунгаана гэдэгт найдаж байна. Америкийн ажил,амьдралынхаа хажуугаар цаг заваа олны тусын тулд зориулж байгаа манай уран бүтээлчдийн хөдөлмөрийг ойлгож байгаа та бүхэнд дахин баярласнаа илэрхийлье.
Дараа нь "Юндэнгөөгөө" хошин шог үзүүлнэ.Дандаа ажил алба,хичээл сургууль гэсээр энэ нутгийн завгүй амьдрал дунд яваа та бүхэндээ чимх инээд бэлэглэе. Инээвэл залуужина.Улам өөдрөг тэнүүн болно.
Үзэгч Та инээнгээ ЭНД ДАРЖ нэвтрүүлгээ үзээрэй.

Монгол Телевиз
www.mongoltv.org
Бидэнтэй харилцах:
mongoltv@gmail.com
571-332-6500



9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.