05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

МИНИЙ НҮДЭЭР МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ 10-Р ХЭСЭГ

tom

1. Бидний мэдэх хуучны Үзэсгэлэн худалдаа. Сарны титэм буюу выставка маань хагас дэлгүүр маягийн болжээ. 2 давхар бас цахилгаан шаттай. Худалдан авагч суух сандалтай амрах заалтай болсон байна.

2. Амралтын өдрөөрөө салхилж яваа хүмүүс

tom 2

3. Улаанбаатар хот зайсангаас харагдах нь нэг ийм.

tom 3

4. Харуудын хороолол санаанд орчихлоо. Харуудаас ялгарна гэж үү энийг сараачсан хүмүүс...

tom 4

5. Зайсан руу тэлсээр байгаа орон сууцны хороолол. Хан Уул дүүрэг зайсангийн энэ хэсэг нийсэл хотын маань хамгийн цэнгэг агаартай нь юм билээ. Хотын төв ялангуяа 3-4 хороолол бол гамшгийн хэмжээнд хүрсэн утаатай болсон байсан шүү.

tom 5

6. ЗХУ, ялалт гэсэн бичиг.

tom 6

7. Тагтаа нээрээ их ховордсон байна лээ. Энэ шувууг хужаа нараас гадна өвгөнтийнхөн бас тэнэмэлүүд барьж иддэг гэсэн.

tom 7

8. Зайсангийн арагшаа нийслэл маань тэлсээр л байгаа. Нөгөө гайхал үнэтэй америк сургууль, бас шинэ орон сууцны хороолол харагдаж байна.

tom 8

9. Энэ бичгийг хүн уншихаар газарт тавиад, хог тарих, гудамжинд морь харах нь хууль бус гээд бичсэн бол энэ хогийн савыг тойруулаад шээх байсан болов уу..

tom 9

10. Худалдахгүй зөвхөн түрээсэлдэг 2 апартмэнт. Томоохон бизнесмэнүүд, улс төрчид амьдардаг гэсэн.

tom 10

11. Цоо шинэ хооролол, хотхонууд баригдсаар байна. Гэвч нийслэлийн маань иргэдийн 66 хувь нь гэр хороололд амьдардаг.

tom 11

12. Цөмийн цахилгаан барихгүй л бол, эсвэл MCS утаагүй уурын зуух оруулж ирэхгүй л бол Улаанбаатар маань утаанбаатар хэвээрээ л байсаар дуусах байх даа.

tom 12

13. Соёлт ертөнцөд хориотой хас тэмдэг. Хужаагийн бурхан дээр голдуу байдаг юм даа. Одоо монголд энэ тэмдгийг духан дээрээ наах нь холгүй хэрэглэж байна. Нас тогтсон хижээл эмэгтэй машинаасаа буугаад явсан хойно нь суудлын бүрээснийх нь зургыг авав.

tom 13

14. Амралтын өдрөөр хүмүүс мөсөн шагай тоглож байна. Үнэхээр дэлхийд зөвхөн монголд байдаг жинхэнэ монгол тоглоом доо.

tom 14

15. Монгол түргэн хоолны газар. Хуушуур, бууз, шорлоггүй монгол түргэн хоолны газраар монгол хүн үйлчлүүлэхгүй шүү дээ нээрээ.

tom 15

16. Ад үзээд нүүлгэсэн танктай хөшөө. Хөшөө ихтэй ч юм бид, тэрүүгээрээ оролдож тоглох дуртай ч юм.

tom 16

17. Зайсангийн хөшөө.

tom 17

18. Цаана гарч байгаа утаанаас зугтсан хүмүүс туул гол дээр ирж салхинд гарч цэвэр агаар амьсгалдаг.

tom 18

19. Хотын зүүн хэсэг. Дээрээ утаан үүл тогтоод сарнина гэж байдаггүй юм байна.

tom 19

20. Монгол маягийн таун хаус хороолол

tom 20

21. 13-р хороолол сансар харагдаж байна. Тэр хавь руу шинэ барилгууд их баригдсан байсан.

tom 21

22. Хаан хаалгаар гараад гүйж яваа хоёр тамирчин. Олимп болох гэж байгаа болохоор бүх тамирчид л явчих гээд үзээд байгаа нь энэ. Харин эрүүл мэндийнхээ төлөө гүйж байгаа энгийн монгол хүнийг ирснээсээ хойш нэг ч харсангүй.

tom 22


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.