05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

МИНИЙ НҮДЭЭР МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛ 11-Р ХЭСЭГ

23. Номин их дэлгүүрийн урд талын гудамж. Гэрлэн чимэглэлийг нь харсан хүмүүс Голландын улаан дэнлүүний гудамж шиг гэж ярилцах юм билээ.

24. Хүүхдийн зуугийн гудамж. Одоо бол 100 баар савны гудамж болсон.

 tom 24

25. Өдрийн хоолны цагаар энд ямар ч сул ширээгүй болдог.

tom 25

26. Монголын томоохон chain ресторануудын нэг Модэрн Номадсийн эко хоолны аватар мэню. Монгол эмэгтэйг аватар шиг болгосон нь хүмүүсийн анхаарлыг их татсан даа.

tom 26

27. Тээврийн товчоон хүүхдийн зуугийн уулзвар...

tom 27

 

28. Айплийн гэрээт борлуулагч /салбар дэлгүүр бол биш/ Бодиэлектронксийн дэлгүүр нь Голомт хотхонд Голомт банкны доор байрлана. Үнэ нь тэнгэрт хадсан юм билээ.

tom 28

29. Баруун дөрвөн замын Нарантуул зочид буудал.

tom 29

30. Шинэ нээгдсэн Максмоол, Рамада зочид буудал. Баруун дөрвөн зам.

tom 30

31. Өвөл идэр есийн хүйтэнд машинаа яах вэ гэдэг асуудал үнэхээр хүнд. Дулаан гараж олдохгүй. Олдвол үнэтэй. Энэ хүн шиг ингээд хучаад орхивол хулгайд хучлагаа алдана. Хучихгүй бол шууд тэс хөлдөнө. Монголын өвөл үнэхээр хүйтээн...

tom 31

32. Цайз, 16 хорооллын гудамж өвлийн шөнө.

tom 32

33. Цайз захын хажуугийн саруул тэнгэр хотхон. Цаан бүүдийж харагдаж байгаа утаатай орой энгийн нүдэнд харагдахгүй юм билээ.

tom 33

34. Tyson mall-д байдаг шиг урсдаг сүши ресторан хаан банкны доор нээгдлээ. Ялгаатай нь япончууд нээсэн болохоор сүши нь төрөл багатай бас орц нь цөөхөн юм. Гэхдээ зугаатай...

tom 34

35.     Самар идэх дуртай бол нэг ийм үнээр л авна шүү дээ.

tom 35

36.  Шоколадтай үрэл хамгийн хямдхандаа ийм үнэтэй монголд...

tom 36

37. Давс цацаж байгаа машинтай таарав. 40 хэмийн хүйтэнд хүний машин руу хоолны цагаан давс хүрздээд цацах ямар бол.

tom 37

38. Монголын хамгийн үнэтэй пиавны нэг. Хужаад хийдэг болов гэж хардаад байгаам энийг.

tom 38

39. Алтлаг өнгөтэй BMW машин Accent-тай шүргэлцэж хүчээ үзэв. Аз болж нэг их хохиролгүй салцгаав.

tom 39

40. Хамт ажиллaдаг солонгос маань хойд солонгос ресторанд авч орлоо. Миний мэдэх хамгийн их монголжсон солонгос хоолны газар. Панчан гэсэн чинь чанасан пүнтүүз байвал яах вэ. Бас болоогүй хөөрхөн үнэтэй. Гэхдээ 1 сар дуусч байхад шинэ жилийнхээ чимэглэлийг авахгүй их удирдагчийхаа хойноос харуусаад л байгаа нөхдүүд дээ.

tom 40

41. Ням гаригийн өдрийн 12 цаг 30 минутанд хорооллын дэлгүүр хэсэхээр гарлаа. Монгол ирээд хийж байгаа миний анхны том төлөвлөгөөтэй шоппинг эхний дэлгүүрт ороод л замхрав. Учир нь 2 давхар 1000 нэрийн барааны дэлгүүрт нээлттэй лангуу алга байлаа. Хэдэн шал угааж байгаа цэвэрлэгчдээс өөр хүн алга. Уул нь түрээслэгч нь хамгийн эрт ирээд онгойгуут нь наймаа арилжаагаа эхэлж баймаар юм. Би дотроо худалдагчдыг нь баасан бямба авгай нарын төрсөн өдрийг хийжээ гэж таамаглав. Учир нь баасан бямбад Улаанбаатарт сул ширээтэй гайгүй ресторан, баар, пааб, зочид буудал олдохоо больдог юм билээ.

tom 41

42. Өглөө тройлэйбусанд суулаа. үнэ нь 15 цэнт юмуу даа долларт тооцвол.

tom 42

43. Tommy H's shirts price tag. Энэ цамц 30.000 төгрөг гэнэ. Хаа сайгүй.

tom 43


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.