05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Миний нүдээр Монгол орны хөгжил 2-р хэсэг

Цуврал хэлбэрээр Монголынхоо хөгжлийг фото зурганд буулган тэмдэглэл хийж үзүүлж буй ээлжит дугаарыг хүргэж байна.
Фото зураг бол шууд үнэнийг агуулж байдаг учраас үнэнтэй маргах утгагүй мэт. Харин Монгол Улс бололцоогоороо хөгжиж байгааг харахад сайхан байна.  Аль ч улсад эрээнтэй бараантай сайн муу зүйлс байдгийн адил Монголд маань ч хар цагаан адил байж л байгаа.

Тэгвэл энэхүү тэмдэглэлээрээ тухайн хүн юуг харж юуг онцлож байгаа нь чухал шүү дээ. Дэргэдээ байгаа алдаагаа харахгүй яваа олон хүн бий. Алдаа дутагдлаа засаад явах нь бидний хөгжлийн түлхүүрийн нэг гэж бодох юм. Улс орноо цэцэглүүлье, тусгаар тогтнолоо хамгаалья, шудрага байж хуулиа сахисан нийгэмтэй улс гүрэн болье гэж ихэнх маань боддог ч хойш татах цөөнгүй хүмүүс байсаар байна. Хэтийн зорилготой дор дороо хийж чадах зүйлээ хийцгээж, ирээдүйгээ өөдрөгөөр харцгаая.

Монголд тохирох хүйтэн халуунд тэсвэртэй ус бага шаарддаг мод тарих хэрэгтэй. Бид үрээ сайн шилж сонгож суулгах хэрэгтэй, жаахан тордоод явахад тэрхүү мод сайхан мод болж ургах уу гэдгийг цаг хугацаа л харуулна. Ийнхүү мод тарихын адилаар бид бүх зүйлд үрээ сулгаад л тордоод л явж байгаа гэж ойлгож байгаа. Цаашид ч олон үр суулгаж ирээдүйгээ гэрэлтүүлэх болтугай. - Тайван Бадрах

Төмөрхуяг /TomMongol/-н тэмдэглэл: Миний нүдээр Монгол орны хөгжил 1-р хэсэг

12. Дүн өвлийн хүйтэн 2 гарийг нь аваад явчихсан юм болов уу? Эсвэл цагтаа сэтгэлээсээ ажилладаг байсан сайн залууг гараа гэмтээхээр нь эзэн босс нь гаргаж хаяад сэтгэлийг нь аваад явчихсан болохоор ингэж хэвтээ юм болов уу?

12

13. Улаанбаатарт хоол хямдхан. Солонгос хоолны үнэ хаан буузныхаас ч хямд байна. Нэмээд хэлэхэд энэ яг хотын төвийн хоолны газар шүү. Үнэ нь боломжийн байгаа биз.

13
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 145,000 байдаг юм байна. Монголд ийм цалин авдаг хүн ховордоо. Энэ хоолны газрууд хямдхандаа орох болохоор дандаа л хүн бужигнаж байх юм билээ. Нэг гэм нь зөөгч нь ирж өгөхгүй ирээд захилга авахаараа 20 минутын дараа хоол авчирдаг тиймхэн. Бусдаараа боломжийн шүү.

14. Автобусны үнэ 300-400₮ харин тройлейбус 200₮, таксигаар тэнгис кино театраас 120мянгат ороход 2000₮ болж байсан. Өнөөдөр бүгдэнгээр нь явж үзлээ.

14

Тэгтэл автобусанд явж байгаад автобус онхолдчихсон байхыг харав. Энд тэнд хамаагwй гоё хүүхний зурган реклам тавих нь аваар осол гарахад их нөлөө үзүүлдэг гэсэн. Самбар дээр нь кола ууж байгаа хүүхэн л байсан даа.

Бас алтан BMW X5 харсан. Тэр алтан машиныг зургийг авч амжсангүй. Гадна талыг нь цул алтаар бүрчихсэн. Наранд гялалзаад л...

15. Тэнгис кино театрын 3d нүдний шил. Хэрэв алга болговол шилний үнэ 110,000 төгрөгийг 2 нугалж төлнө гэж байна. AMC-гийн шилнээс 2 дахин хүнд. 3D эфектийг харуулах чадвар нь 2 муу. Гэхдээ үзсэн киноны монгол орчуулга нь 3D гээр харагдаад гоё л юм билээ. Өнөөдөр кунфу панда 2 үзсэн нил очер. Суудлын дугаараараа суудаг нь таалагдлаа. Хотын хамгийн өнгөлөг газрын нэг нь тэнгис байсан тэр хэвээрээ л байна билээ.

15

16. Яг их дэлгүүрийн хажууд ийм шинэ барилга нэмэгдсэн байна.

16

17.  Энэ барилгын ажлыг хужаа нар гүйцэтгэж байгаа бололтой, бүтэн сайны өдөр ч бас ажиллаад байна. Барьж байгаа барилга нь нэг л бишээ!

17

18. Монголын маань тэнгэр үнэхээр гайхалтай цэлмэг юм. Улаанбаатрын хамгийн чанартай барилгын тоонд уушийн газруудын барилгууд орох байхаа.

19. 6/6 - Өчигдөр иргэний үнэмлэхээ шинэчилэхээр Хан-Уул дүүрэг орлоо. Төрийн хүнд суртал нэг их мэдрэгдсэнгүй. Хамгийн хачирхалтай нь галын хор нь хятад заавартай юм байна. Тэгээд гал гараад хэрэг болбол хятад хэл мэдэхгүй бол хэлээ гаргаад зогсчих юм байна л даа. Миний орос хэл ч одоо энэ улсад хэрэг болохоосоо өнгөрчээ хөө.

19

20. Энэ хогийн саван дээрх тамхины ишийг миний хажуугаар зөрсөн залуу тавьсан юм. Уул нь дараад унтраах гэсэн ч тэр унтарсангүй. Тэгээд дотор нь хийхгүй дээр нь тавьчих юм. Намайг аваад хийсэн чинь бүгд гайхаад л хэхэ

20
21. Солонгосын тохижуулсан хоёр гудамж байнаа. Үнэхээр хичээж хийсэн нь мэдэгдэж байна. Мод ногоороод хотыг маань чимж л байна билээ.

21

22. Хотын төвийн хамаг зам ийм болжээ. Дээгүүр байгаа баагийнуудад нь энэ бүхэн ер хамаагүй болжээ. Ажилдаа эргэж орохоос нэг л зүрхшээгээд байх чинь.

22

Үргэлжлэл бий...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.