05 сарын 15, Лхагва
°C
USD 3,381.52
USD 3,381.52
EUR 3,647.65
JPY 21.61
GBP 4,244.48
RUB 37.02
CNY 467.21
KRW 2.47

Миний нүдээр Монгол орны хөгжил 1-р хэсэг

Америкийн Нэгдсэн Улсад амьдралынхаа, залуу насныхаа нэлээдгүй хугацааг өнгөрүүлсэн авьяаслаг залуу анд маань Монгол буцсан тэмдэглэлээ фото зураг байдлаар Монголдоо удаан хугацаагаар очоогүй Монголчууддаа танилцуулж байгаа нь энэ. Бидний л нэгэн адил бодож сэтгэж явдаг залуу хүний нүдээр Монгол орон маань хэр их өөрчлөгдөж байгааг бидэнтэй хуваалцах гэсэн хөтлөлийг нь та бүхэнтэйгээ хуваалцахад таатай байна.

Тэрээр 6 сарын эхээр Монгол руугаа буцсан юм.  Түүний "Монгол орны өнөөгийн байдал" тэмдэглэл ба зургуудыг цувралаар та бүхэндээ хүргэе.

ТомМонгол-н тэмдэглэл:

6/02-нд Эйр чайнагийн онгоцонд миний cуудал дээр нэг хөгшин тэгнээд хэвтчихэж. Үйлчлэгч ирээд энэ эмгэн өвчтэй юм байгаа юм та өөр газар cууна уу гэж байна. Би маргах гэcнээ. Хөгшдийг хүндэлдэг ази cоёлруугаа явж байгаагаа cаналаа. Азиуд бид зовлонтой ч улc юмаа. Одоо хамгийн онцгүй газар cууж байна.

6/02 Би монголд сайн явж ирсээн. Мэдээж нэг цүнх маань алга болсон. Одоо ямар ч хувцасгүй амьтан шөнө унтахгүй сууж байна. Ер нь шоконд орсон. Хамгийн зөв арга бол 100 татах. Тэгээд хэнтэй ч уулзахгүй гэртээ 2 хонох юм байна.

1. Бээжинд редбүүл байна. Америкт байдгаас шал өөр юм байнаа.

1
2. Энэ жижиг аягатай кофег бээжингийн онгоцны буудлаас авч уусандаа. Хаанахын ямар үрийн кофе юм бүү мэд. Үнэ нь 6$. Ийм мөнгөөр старбаксаас хамгийн том хамгийн гоё блэндэд кофе авч уух байсныг ухаараад өөрийн тэнэгийг баахан гайхав. Гэхдээ тэнд старбакс байхгүй байсан л даа.

2
3. Онгоц Монгол улсын маань дээгүүр нисч байна. Зүгээр л цөл. Дээрээс нь харвал бүх гол горхи нь ширгэчихсэн бурхан мартсан газар л гэмээр харагдаж байна. Бурхан үнэхээр монголыг мартжээ. Яасан гэсэн чинь онгоцны зорчигчдын 10 хувь нь монгол, 30 хувь нь loser цагаанууд, 60 хувь нь хужаа нар байв. Зүгээр л монголыг хятадууд эзэлж байна. Онгоцоор нэг хятадаар хашгираад л Буянт ухаад (хуучин нэрээр нь дасжээ) буусан хойноо хятадууд бас орилоод л...бүх барилгын стандард нь хужаа бүр тогны залгуур нь хүртэл хятадын 3 нүхтэй стандартаар байвал яах вэ. Би хаана ирчих нь энэ вэ монголд уу хужаад уу маргааш гэрээсээ гараад ямар байгааг харуулнаа.

3

4. Монгол vending machine. Сонин л санагдлаа.

4

5. Мэдээж хог хараад яаж зүгээр байхав. Улаанбаатар биш Хогонбаатар л болсон байна энэ нийслэл. Их бүтээн байгуулалт биш их сүйтгэл л хийж байх шиг байна даа.

5

6. Тайлбарыг нь зурган дээр нь тавьчихлаа

6

7. Агаар бол сайхан байна лээ. Миний монголын агаар ямар байдаг билээ. Яг хэвээрээ сийрэг цэнгэг тунгалаг. Харин хот яагаад унтаад байгаа юм бол.

7

8. Их дэлгүүрийн гадаа. Уул нь бол Burberry ,Armani өмсөөд, LV цүнх бариад хог шороон дунд алхаж буй монгол эмэгтэйн зураг л авмаар байна.

8

9. Өнөөдөр энэ хөшөөг Хүрэлсүх нээв. Эрх чөлөөний хөшөө л гэх шиг болсон. Ямар ч их хөшөөтэй улс вэ манайх чинь. Сандал нойл байхгүй мөртлөө зөндөө л хөшөө нэмэгджээ.

9

10. Тэнгис кино театрын өмнөх усан оргилуур. Ажилладаг бас ус нь гоождог юм билээ.

10

11. Түлэх гээд аваад явчихгүй л бол сайхан сандал тавьжээ энд.

Үргэлжлэл бий...


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.