05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

БОЛОВСРОЛООР ӨМНӨД СОЛОНГОС ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭВ

Боловсролын системийн үзүүлэлтээрээ Өмнөд Солонгос дэлхийд тэргүүлжээ.
Британийн боловсрол болон хэвлэлийн "Pearson" компанийн гаргасан "Дэлхийн боловсролын ололт амжилтын индекс-2014"-т 40 улс дундаас Өмнөд Солонгос хамгийн өндөр буюу 1,3 оноо аван нэгдүгээр байрт бичигдсэн байна.

Уг индексийг гаргаж эхэлсэн 2012 онд Өмнөд Солонгос хоёрдугаар байрт орж байсан бол, нэгдүгээрт нь Финланд бичигдэж байсан юм.
Энэ оны индекст Япон хоёрдугаарт, Сингапур болон Хонконг гурав, дөрөвдүгээр байрт орсон байна.
"Олон улсын сурагчийн үнэлгээний хөтөлбөр" зэрэг олон улсын хэмжээний сорил шалгалтад өндөр амжилт үзүүлсэн нь Өмнөд Солонгосыг "Дэлхийн боловсролын ололт амжилтын индекс-2014"-т тэргүүлэхэд ихээхэн нөлөөлсөн гэж "Pearson" компани мэдэгдлээ.

Г.Доржханд


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.