04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

Их Британийн эдийн засаг хүчирхэг хэвээр байна гэж шинжээчид дүгнэв

Их Британийн ДНБ III улиралд 0.7 хувиар өссөн талаар тус улсын үндэсний статистикийн газраас мэдээллээ.

 

Энэ нь II улирлын үзүүлэлтээс 0.2 хувиар буурсан дүн болж байгаа юм. Харин эдийн засгийн өсөлтийг жилийн дүнгээр нь харвал 2.8 хувиар өссөн байна. Эдийн засгийн өсөлтийг салбараар нь задалж харвал үйлдвэрлэлийн салбар 0.5 хувь, барилгын салбар 0.8 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 0.3 хувиар өсчээ. Эдийн засгийн өсөлтийн хамгийн гол салбаруудын нэг үйлчилгээний салбарын өсөлт 0.4 хувиар буурч 0.7 хувьд хүрсэн аж. Тус улсын эдийн засаг өссөн нь Их британийн эдийн засаг хүчирхэг хэвээр байгааг харууллаа гэж шинжээчид онцолж байна. Үүнийг дагаад 2015 оны хагаст Английн төв банк бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж байгаа юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.