05 сарын 07, Мягмар
°C
USD 3,381.46
USD 3,381.46
EUR 3,638.96
JPY 21.99
GBP 4,250.16
RUB 36.93
CNY 468.61
KRW 2.48

Ноолуур үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн зээл олгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас ноолуурын салбарын үйлдвэрлэгчдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Өнгөрсөн жил улсын хэмжээнд 19.2 сая ямаанаас 7000 тонн ноолуур бэлтгэсэн байна. Манай улсад жижиг, дунд болон томоохон хэмжээний нийтдээ 130 гаруй ноолуурын үйлдвэр ажилладаг. Эдгээр үйлдвэр өөрсдийн болон бусад санхүүгийн эх үүсвэрээр жилд ноолуурын 30 орчим хувийг бэлтгэдэг аж. Манай орны улирлын онцлогоос шалтгаалаад 3-6 сарын хооронд ноолуур бэлтгэхэд 450-500 тэрбум төгрөг шаардагддаг байна.

Гэтэл энэ хэмжээний мөнгө аж ахуйн нэгжүүдэд байдаггүй. Аж ахуйн нэгжүүд долоон тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж 600 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадагш нь гаргадаг. Нийт гаргаж байгаа ноолууран бүтээгдэхүүний 85 хувь нь зөвхөн самнасан буюу угаасан ноолуур байдаг. Тиймээс ноолуурыг дотооддоо боловсруулах, үндэсний үйлдвэрүүдээ түүхий эдээр хангахад Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, эхний ээлжинд 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон байна.

Ингэснээр одоогийн үйлдвэрлэгчдийн бэлтгэж байгаа 3000 тонн ноолууран дээр 170 гаруй тонн ноолуурыг нэмж бэлтгэх бололцоог олгожээ. Ингэснээр ноолууран бүтээгдэхүүний хэмжээ, түүнээс олох орлогын нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Б.Туул


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.