05 сарын 05, Ням
°C
USD 3,381.24
USD 3,381.24
EUR 3,629.76
JPY 22.06
GBP 4,242.95
RUB 36.82
CNY 466.95
KRW 2.48

Орост ажилгүйчүүдийн тоо өсчээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Статистикийн газрын урьдчилсан мэдээллээр, тус улсад ажилгүйчүүдийн тоо энэ оны долдугаар сарын байдлаар 4.1 сая болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.9 хувиар өссөн үзүүлэлт боловч энэ оны зургадугаар сарынхтай харьцуулахад 0.5 хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Оросын Статистикийн газрын мэдээлснээр, энэ оны долдугаар сард хөдөлмөр эрхлэлтийн газруудад ажилгүй 1 сая хүн бүртгүүлснээс 800 мянга нь ажилгүйдлийн тэтгэмж авсан байна. Өнгөрсөн оны долдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад албан ёсоор бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо 13.1 хувиар өссөн бол энэ оны зургадугаар сарынхтай харьцуулахад 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

2015 оны долдугаар сард хөдөлмөрийн чадвартай хүмүүсийн тоо 77.2 сая буюу нийт хүн амын 53 хувийг эзэлсэн байна.

Түүнчлэн Оросын Статистикийн газраас мэдээлснээр, бодит орлоготой оросуудын тоо өнгөрсөн долдугаар сард жилийн дундаж үзүүлэлтээр 2 хувиар буурсан байна. Харин зургадугаар сарынхтай харьцуулахад бодит орлого 2.1 хувиар өсчээ.

Д.Жаргал

www.montsame.mn

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.