05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

СОЛОНГОС ХООРОНДЫН ХУДАЛДАА ХОЁРТЭРБУМ ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

 Өнгөрсөн онд хоёр Солонгос улс хоорондын худалдааны хэмжээ мэдэгдэхүйц өсч 2 тэрбум долларт дөхлөө хэмээн Солонгосын олон улсын худалдааны холбоо /СОУХХ/ өнөөдөр мэдээллээ.

Өнгөрсөн онд энэ нь 1,98 тэрбум долларт хүрсэн нь өмнөх 2011 оныхоос даруй 312,8 сая доллароор илүү байгаа аж.

Гэвч энэ нь нь Пхеньяны хамгийн том худалдааны түнш болох Хятадтай хийж буй худалдааны гуравны нэгтэй л дүйж байгаа юм. Өнгөрсөн онд дээрх үзүүлэлт нь 320,2 сая доллароор өссөнөөр 5,93 тэрбумд хүрээд байгаа билээ.

Хэрвээ 2008-2012 онуудад Солонгос хоорондын худалдааны жилийн дундаж өсөлт нь 2,1 хувь байсан бол харин Бээжин-Пхеньяны худалдааны хувьд жил бүр 20,8 хувиар өссөн байх юм.
Үүнийг Солонгосын хойг дахь түгшүүртэй байдал байнга хадгалагдсаар байгаагаар мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 2008 оны хоёрдугаар сард И Мён Баг Сөүлд засгийн эрхэнд гарснаар Умард болон Өмнөдийн харилцаа улам хүйтрээд байсан юм.
Олон улсын хамтын нийгэмлэг Умардад цөмийн зэвсгийн болон пуужингийн хэд хэдэн туршилт хийсэний дараа түүний эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахын хэрээр үүний хариуд Пхеньян нь БНХАУ-тай тогтоосон харилцаагаа бэхжүүлэхэд анхаарах болсон юм хэмээн Ёнхап агентлаг тэмдэглэж байна.
С.Амар


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.