05 сарын 19, Ням
77.63°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Япончуудын “Эр бэлэг эрхтэний баяр”

Япончуудын уламжлалт баяр болох “Эр бэлэг эрхтэний баяр” саяхан болж өндөрлөжээ. Түүхэн талаас нь харвал япончууд дэлхийни хамгийн анхны хиймэл эрхтэн урласан ард түмэн болж байгаа бололтой. Харин домог ёсоор бол нэгэн бүсгүйн үтрээнд шулам орж үүрлэчихээд хуримын анхны шөнө нь гэрлэсэн залуу бүрийнх нь бэлэг эрхтэнийг тас хазаад байжээ. Аргаа барсан бүсгүй нутгийнхаа дархчуудаас тусламж хүсчээ. Дархчуул ч бүсгүйд туслаж төмрөөр бэлэг эрхтэн урлаж өгсөн байна.

Ингээд шулам төмөр шодойг тас хазаж чадалгүй дийлдсэн гэдэг. Ийнхүү япончуудын хувьд төмөр шодой хайрын бас үр удмаа үлдээхийн билэгдэл болон ирсэн байна. Энэ баярын үеэр баг зүүсэн эрчүүд цаасан шуумлын аргаар хийсэн шодой барин баярт хүрэлцэн ирсэн охид хүүхнүүдийг айлгаж, ичээдэг уламжлалтай аж. Үр удмаа үлдээх, арвин ургац хураахыг билэгдсэн уг баярт зориулсан бүхий л арга хэмжээ наргиан, хөөр дунд болж өнгөрдөг. Баярын үеэр шодойн дүрстэй зайрмаг, тоглоом, чихэр, зураг хуудас зарж борлуулдаг байна.

Эр бэлэг эрхтэний энэ баяр 1600 оноос эхтэй бөгөөд анх гейша нар зохион байгуулж, бурхан тэнгэрээс бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалж өгөхийг гуйдаг байсан гэдэг. Түүнчлэн анхны бэлэг эрхтэний сүмийг ч янхнуудыг мөнгөөр босгож байсан түүхтэй аж. Одоо энэ сүмд үр хүүхэдгүй хүмүүс ирж хүүхэд хайрлахыг гуйж мөргөдөг юм байна.

 Japan 10


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.