05 сарын 18, Бямба
65.84°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Японы эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд хамгийн өндөр байна

 2014 оны эхний улиралд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 5,9 хувиар өссөн нь 1994 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болов.

Японы ДНБ сүүлийн зургаан улирлын турш өсөж байгаа бөгөөд энэ улирлын ДНБ-ын өсөлт төлөвлөж байсан 4 хувиас давсан байна. ДНБ-ын уг өсөлтийг тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэн өртгийн татварыг 5 хувиас 8 хувь болгон нэмэхээс өмнө дотоодын бараа үйлчилгээний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс хоёрдугаар улирлын ДНБ-ын өсөлт огцом буурч магадгүй хэмээн эдийн засгийн судлаачид үзэж байна.

МОСКВА. /Ёнхап/. А.Цацралт


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.