05 сарын 12, Ням
°C
USD 3,381.63
USD 3,381.63
EUR 3,645.74
JPY 21.72
GBP 4,237.35
RUB 36.72
CNY 468.05
KRW 2.47

2008 онд Их Британи, МУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 45 жилийн ой тохиож байна

ИБУИНВУ, МУ-ын харилцаа

Монгол Улс, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд 1963 оны 1 дүгээр сарын 23-нд дипломат харилцаа тогтоож, Британи Өрнөдийн орнуудаас хамгийн түрүүнд Монгол Улсыг хүлээн зөвшөөрсөн улс болсон юм. Британиас Улаанбаатар хотод ЭСЯ-аа 1964 онд, Монгол Улс Лондон хотноо ЭСЯ-аа 1969 онд тус тус нээсэн.
Монгол Улсаас ИБУИНВУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Булгаагийн Алтангэрэл 2008 оны 5 дугаар сарын 22-нд Британийн ГХХНЯ-ны Ёслолын газрын захирал хатагтай Сара Гиллет-тэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийг гардуулж, үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ.
Embassy of Mongolia
7-8 Kensington Court
London
W8 5DL
United Kingdom
Phone: +44 (0) 20 7937 0150
Fax: +44 (0) 20 7937 1117
Email: office@embassyofmongolia.co.uk

 Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа хэвийн хөгжиж 1990 оноос хойш манай улсад өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлсэн. Манай улсын сонгосон ардчилал шинэчлэлийн үйл явцыг Британи эхнээс нь дэмжиж ирсэн бөгөөд үүний нэг тод жишээ бол 1991 онд Лондонд болсон ”Их Долоо”-гийн уулзалтын мэдэгдэлд, манай орны улс төр, эдийн засгийн шинэчлэлийн ололт амжилтыг үнэлж, цаашид дэмжихийг уриалсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2003 онд ерөнхий сайд байхдаа, 2004 оны 11 дүгээр сард Их Хурлын дарга байхдаа тус тус Их Британид өндөр дээд хэмжээний айлчлал хийжээ. Хариу айлчлалыг Британий Парламентын Монголын бүлгийн дэд дарга Жон Гроган 2004 онд хийсэн байна.
Британийн Парламентын төлөөлөгчид 1970 онд манай улсад, АИХ-ын төлөөлөгчид 1972 онд Британид тус тус айлчилснаар хоёр орны парламентын хооронд анхны хэлхээ холбоо тогтжээ. УИХ дахь Монгол-Британийн парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 2004 оноос ажиллаж байна.

Хоёр талын харилцааны хэвшсэн нэг онцлог хэлбэр нь 1987 оноос хойш хоёр орны Гадаад хэргийн яамдын шугамаар зохион байгуулж ирсэн Дугуй ширээний уулзалтууд юм. Энэхүү арга хэмжээг анх Британийн тал санаачилж, 1987,1991,1996,2002 онд Улаанбаатарт, 1989,1993, 2000,2005 онд Лондонд нийтдээ 8 удаа зохион байгуулаад байна. Дугуй ширээний 8 дугаар уулзалт 2005 оны 3 дугаар сарын 10-11-нд Лондон хотод болжээ. Улаанбаатар болон Лийдс хотуудын хооронд төрөл хотын холбоо 1990-ээд оны эхэнд тогтсон.
2008 оны 1 дүгээр сарын 23-нд Монгол, Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосон.

Сүүлийн жилүүдэд хоёр орны иргэд хоорондын харилцаа нэмэгдэж, жилдээ 4.0 мянга гаруй жуулчид бизнес эрхлэгчид Монголд аялж, Британи нь Монголын залуучуудын суралцаж, боловсорч буй нэгэн төв болоод байна.

ИБУИБНУ-д суугаа Монгол улсын Өргөмжит консулууд

ЭPНЭСТ Ф  КРОССЭН   (Ирландад суугаа Өргөмжит консул)

Ard Aoibhinn, Knockmaroon Hill,
Chapelizod, Dublin, 20 Ireland
Tel: +353 1 626 4008      Mob(+353) 086 2573564
Email: crossen@mongolia.org , efc@dse.ie

РОБИН МУИР МАРРЭЙ     (Шотландад суугаа Өргөмжит консул)
Balhearty House
Coalsnaughton
Tillicoultry
Clackmannanshire
FK13 6NA
Tel: 0 1259 752 343          Mob: 07803 952213
Email: robyn@balhouse.wanadoo.co.uk

Фридрик Хробяртсон      (Исландад суугаа Өргөмжит консул)
Bakkasmari 3
201 Kopavogur
Iceland
Tel: +354 564 6060     Mob: +354 893 6584
Email: fridrik@aflvilar.is

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.