04 сарын 30, Мягмар
°C
USD 3,377.03
USD 3,377.03
EUR 3,620.51
JPY 21.70
GBP 4,231.59
RUB 36.34
CNY 466.01
KRW 2.45

Ирландын Ерөнхийлөгчийн сонгуульд 2 удаа эмэгтэй хүн ялжээ

Ирландын Бүгд Найрамдах улс нь  1937 оны 7 сарын 1-нд баталсан Үндсэн хуулиа тус оны 12 сарын 29-ны өдрөөс эхлэн бүх нийтээрээ дагаж мөрдөж иржээ.  Хууль тогтоох дээд байгууллага нь Төлөөлөгчдийн болон Сенатын танхимаас бүрдэх Парламент (ирл. Tithe An Oireachtais) юм.
Төлөөлөгчдийн танхмийн 160-170 гишүүдийг бүх нийтийн сонгуулиар нууцаар санал хурааж, шууд сонгодог. Харин Засгийн газрын 11 гишүүд, Үндэсний болон Дублины Их сургуулийн 6 төлөөлөгч, төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэгдэл хөдөлгөөн, байгууллагаас сонгогдсон 43 шилэгдмэл төлөөлөгчид бүхий нийт 60 гишүүнтэй Сенатын танхим 7 жилийн хугацаатайгаар бүрэн эрхээ хэрэгжүүлдэг.

Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх үүргийн хүрээнд тус улсын Ерөнхийлөгч (ирл. Uachtarán) мөн 7 жилийн хугацаатайгаар сонгогддог. Зэвсэгт хүчний удирдагч тэрээр Шүүх засаглал, бусад дээд албан тушаалтныг томилон ажиллуулах, Парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын чуулганыг зарлан хуралдуулах, хуулийн санал оруулах, хориг тавих, зарлиг буулгах эрхүүдийг эдэлнэ.
Ирландын Бүгд Найрамдах улсын 8 дахь Ерөнхийлөгчөөр 1951 онд төрсөн Mary Patricia McAleese 1997 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс хойш улиран ажиллаж байна. Өмгөөлөгч, Хуулийн профессор бөгөөд Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр Ирландын Ерөнхийлөгчийн түүхэнд 2 дахь удаагаа сонгогдсон эмэгтэй, харин Хойд Ирландын нэр дэвшигчдээс хамгийн анх удаа ялалт байгуулсан улс төрийн лидер юм.

Мэдээж, гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд (Taoiseach) тэргүүлдэг.  Тэрээр Ерөнхийлөгчийн болон Төлөөлөгчдийн тэнхмийн өмнө хариуцлага хүлээдэг.
Ирландын БНУ-ын 30 дахь Засгийн газрын тэргүүнээр 1994 оноос хойш Fianna Fáil – Бүгд Найрамдах намын 6 дахь удирдагчаар ажиллаж, Бүх нийтийн сонгуульд удаа дараа ялалт байгуулж, Төлөөлөгчдийн танхмийн дийлэнхийн суудлыг авахад гол үүргийг гүйцэтгэсэн  Bertie Ahern 1997 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөгийн Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 3 удаа улиран сонгогджээ. Тэрээр өөрийн намын одоогийн тэргүүн  Brian Cowenд 2008 оны 5 дугаар сарын  7ноос эхлэн Ерөнхий сайдын үүрэгт ажлаа шилжүүлээд байна. 1960 онд төрсөн Brian Cowen Хөдөлмөрийн Яамны сайд (1992–1993), Эрчим хүчний сайд (1993), Тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны сайд (1993–1994), Хүүхэд багачууд ба Эрүүл мэнд хариуцсан сайд (1997–2000), Гадаад Хэргийн сайд (2000–2004) , Санхүүгийн сайд (2004–2008)-ын үүрэгт ажлуудыг гүйцэтгэж байсан Засгийн газрын туршлагатай гишүүн, Бүгд Найрамдах намын өнөөгийн дарга юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.