09 сарын 25, Мягмар
°C
USD 2,523.10
USD 2,523.10
EUR 2,962.37
JPY 22.41
GBP 3,304.63
RUB 38.13
CNY 367.95
KRW 2.25

Америк дахь лалын шашинтнуудыг шалгахыг Трамп уриалав

ВАШИНГТОН. /Anadolu/. Терроризмтой тэмцэх хүчин чармайлтын хүрээнд Америк дахь мусульман шашинтнуудыг шалгах /profiling/ асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлалтай байгаа Дональд Трамп хэллээ.

“Лалын шашинтнуудыг шалгах асуудлыг бид авч хэлэлцэх хэрэгтэй” гэж тэрбээр телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Тэрбээр цааш ярихдаа “бид энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Бусад улс ч ийм арга хэмжээ авсан байдаг. Ингэх нь тийм ч буруу зүйл биш. Би шалгахыг үзэн яддаг. Гэхдээ бид асуудалд эрүүл ухаанаар хандах хэрэгтэй байна” гэжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Калифорни муж улсын Сан-Бернандино хотод зэвсэгт этгээд гал нээн 14 хүнийг хөнөөсөнтэй холбогдуулан Трамп хэлэхдээ “хэрвээ би ерөнхийлөгч болбол лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрүүлэхийг хориглоно” гэж байсан юм.

Мөн энэ сарын 12-нд Омар Матин гэгч афганистан гаралтай Америкийн иргэн Флорида муж улсын Орландо хот дахь ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт дайран орж, гал нээн 49 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гарсантай холбогдуулан лалын шашинтнуудыг АНУ руу нэвтрүүлэхийг хориглохыг Дональд Трамп дахин уриалсан билээ.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“МИНИЙ 60 НАС”
“МИНИЙ 60 НАС”
09/21/2018
Tун удахгүй, сар хүрэхгүй хоногуудын дараа би 60 нас хүрнэ. 20 р зууны дунд үе болох 1958 оны 10 сарын 12 ны ѳдѳр Завхан аймгийн Завханмандал сумын нутагт тѳрж ѳссѳн миний бие, 21 р зууны эхэнд дэлхийн бѳмбѳрцгийн нѳгѳѳ бѳѳрѳнд орших Америк гүрэнд аж тѳрѳх хүртэл зѳндѳѳ цаг хугацааны урсгалд хѳвж иржээ. (дэлгэрэнгүй…)
"Боловсролтой хүн" гэж хэн бэ?
09/07/2018
Монголын боловсролын салбрын хѳгжил дээр бид 2 асуудлыг буруу ойлгоод байдаг юм. 1. Боловсрол гэдгийг диплом гэж ойлгодог 2. Хүүхдэд мэдлэг олгох гэж чармайх хэрнээ зѳв хүн болгон тѳлѳвшүүлнэ гэдэгт анхаардаггүй БОЛОВСРОЛ ГЭДЭГ НЬ ЮУ ЮМ БЭ? Боловсрол гэдэг нь тухайн хүний тѳлѳвшилийг илтгэдэг нотолгоо юм. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ гудамжинд нус цэрээ, бас хогоо хаяад явдаг бол түүнийг боловсролтой хүн гэж үзэх аргагүй. Дээд болон мэргэжлийн сургуульд суралцаж тѳгссѳн хэрнээ хүнтэй боловсон харилцаж сураагүй бүдүүлэг, ажил хэрэгч бус хайнга хэнэггүй хандлагатай,
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
“ЧИНИЙ ЗѲВ ѲѲ”
-Ta яаж хүмүүстэй муудалцаж, хэрэлдэлгүй аятайхан харьцаад байж чаддаг юм бэ?
-Ямар ч хүн, юу ч гэж ярьсан би түүнд “Чиний зѳв ѳѳ” гэж хариулдаг юм
-Шал тэнэг юм, юу гэж тийм юм байх билээ?
-Чиний зѳв ѳѳ
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.