10 сарын 26, Мягмар
°C
USD 2,848.93
USD 2,848.93
EUR 3,321.14
JPY 25.07
GBP 3,928.10
RUB 40.67
CNY 446.48
KRW 2.44

Буу зэвсэг эзэмшихэд хатуу хяналт тавихыг Обама уриаллаа

ВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Флорида муж улсын Орландо хотод олон хүний аминд хүрсэн халдлага үйлдсэн газарт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама очиж үг хэлэхдээ, буу зэвсэг эзэмшихэд хатуу хяналт тавихыг уриалжээ.

Обама болон Дэд Ерөнхийлөгч Жо Байден нар пүрэв гарагт хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, тэдний ар гэрийнхэнтэй уулзсан байна.

Ижил хүйстнүүд цугладаг шөнийн цэнгээний газарт зэвсэгт этгээд 49 хүнийг хөнөөж, 53 хүнийг шархдуулсан юм.

Обама хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ “АНУ буу зэвсгийн хэрэглээг хатуу хянах арга хэмжээ авч, хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Тухайлбал, буу худалдахыг хориглох хэрэгтэй” гээд “ийм халдлага дахин болохоос урьдчилан сэргийлэхийн тулд америкчууд бид илүү их зүйл хийх хэрэгтэй байна” гэжээ.

Ням гарагт болсон аллагатай холбогдуулан Ардчилсан намын хууль тогтоогчид буу зэвсэг эзэмшихэд тавих хяналтыг чангатгах тухай хууль батлахыг Конгресст уриалжээ.  Бүгд найрамдах нам Конгресст олонх болдог юм. 

Харин Америкийн иргэд буу зэвсэг эзэмшихэд хатуу хяналт тухайд санал зөрөлдөөнтэй байгаа бөгөөд энэ асуудал ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол сэдвүүдийн нэг болоод байна.

Саяхан явуулсан санал асуулгад оролцогчдын 57 хувь нь буу зэвсгийн хэрэглээг хатуу хянахыг дэмжсэн бол 40 хувь нь эсэргүүцжээ.

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
БИД ЯАГААД БИЕ БИЕДЭЭ ДУРГҮЙ БАЙДАГ ВЭ?
09/24/2021
“Монголчууд бид цѳѳхүүлээ атлаа яагаад бие биенээ хайрлан, эв нэгдэлтэй байж болдоггүй юм бол?” хэмээн хааяадаа харуусан боддог. Харь оронд ажиллаж амьдарч байхдаа “буцаад очих эх орон гэдэг сэтгэлийн ямар их ѳмѳг түшиг, амьдралын минь нѳмѳр нѳѳлѳг, ирээдүйн минь итгэл найдвар болох”-ыг ямар ч сурталчилгаагүйгээр чин сэтгэлээсээ ойлгодог. Туурга тусгаар эх орны минь голомтыг сахин аж тѳрж буй та нарыг ч бас сэтгэлдээ хайрлана. Хѳгжлийн цаг хугацааны хуучин харгуйгаар бидэрч буй мэт хэдий боловч, ѳѳрсдѳѳ ухааран засч залруулах олон зүйлүүд байнаа. 1.ХУВИА ХИЧЭЭГЧ (дэлгэрэнгүй…)
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
ДУУНЫ ГЭРЭЛТ ХӨШӨӨ
Монголчууд дуунд гэрэлт хөшөө босгодог соёлыг дэлхийн соёлын түүхэнд анх авчрав. Монгол ухаан. Монгол нээлт. Төв талбайн өмнөх Наа багшийн “Халуун элгэн нутаг” дууны хөшөөнөөс аваад л орон даяаар лавтай зуугаад дууны хөшөө бий байхаа. Дуу, бөх хоёрыг манайхан шиг дээдэлдэг орон орчлонд үгүй мэт. Аварга цолтой харьсан бөх л бол төрийн тэргүүн. Эсвэл нийслэл хүрээний дарга. Их хуралдайн гишүүн “сарааз маёоор” болдог. Гавьяа байгуулсан дуучин л бол “төрийн нарийн”, “театр чуулгын дарга” болох ёс зөвхөн монголоос эхтэй. Өөр газар би дуулсангүй. Харсангүй. Майкл Жексон чуулгын дарга байсан тухайд
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛД НИЙТИЙН ТЭЭВРИЙН НѲЛѲѲ
08/17/2021
Бараг 400 000 орчим тээврийн хэрэгсэл холхиж байдаг Улаанбаатар хотод замын түгжрэл асуулт дагуусан асуудал болоод удаж буй. Замаа ѳргѳтгѳх, метро болон дүүжин тээвэр гэх их мѳнгѳ шаардах тѳслүүд ярих хэдий ч одоогийн бодит нѳхцѳл байдлуудаа ѳѳрчлѳн сайжруулах талаар хэн ч ярихгүй юм. Байдлууд ямар байна вэ? *НИЙТИЙН ТЭЭВРИЙН МУУ БАЙДЛУУД: (дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2021 Орлоо-Инфо ХХК.