06 сарын 20, Лхагва
°C
USD 2,426.54
USD 2,426.54
EUR 2,809.93
JPY 22.11
GBP 3,202.91
RUB 37.93
CNY 375.20
KRW 2.18

Д.ТРАМП ХЯТАДААС "ЖИРГЭВ"

 

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер”-ийг ашиглахыг хориглодог Хятад улсаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “жиргэлээ” гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Азид хийж буй анхны айлчлалынхаа хүрээнд гурван өдрийн төрийн айлчлалаар лхагва гарагт буюу өчигдөр Бээжинд хүрэлцэн очсон юм.

Тэрбээр өчигдөр орой “Бээжингийн Хориотой хотод мартагдашгүй сайхан өдөр, үдшийг хамтдаа өнгөрүүлсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пөн Лиюаньд талархлаа” гэж “Твиттер”-т жиргэсэн байна.

Нийгмийн сүлжээнүүд, ялангуяа “Твиттер”, “Фэйсбүүк” зэрэг барууны нийгмийн сүлжээг Хятад улсад ашиглах үндсэндээ хориотой байдаг юм. Д.Трамп Хятадад байх хугацаандаа дахин “жиргэх” эсэх нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.

Мөн Д.Трамп өчигдөр орой “Твиттер” хуудастаа “Америк “сул доройд”-оо өнгөрсөн хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй юм шиг дүр эсгэсэн гэж Умард Солонгос эндүүрч байна. Энэ бол маш аюултай эндүүрэл юм. Биднийг бүү басамжил. АНУ-ыг бүү оролд” гэж бичжээ.

 

Эх сурвалж: www.montsame.mn

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

ГОМДОХГҮЙ бол УУРЛАХГҮЙ
ГОМДОХГҮЙ бол УУРЛАХГҮЙ
06/19/2018
Энэ ертѳнцѳд цор ганцаар заяагдсан ХҮН гээч бодьгал  адил орчилд амьдарч байгаа бусад хүн болгоныг ѳѳртэйгээ адилхан байлгах гэдэг адбиш хүсэлтэй. Ѳѳрийн мэлмийгээрээ харж, сэтгэлээрээ чагнаж байгаа юмс үзэгдэл болгондоо ѳѳрийнхѳѳрѳѳ дүгнэлт хийж, түүнийгээ тѳгс ҮНЭН гэж бодохдоо бусдыг яг л тийм байлгахыг хүсдэг гэнэн, тачаангүй сэтгэлтэй. Бусад нь шал ѳѳрѳѳр харж, сэтгэж болохыг мэдэхгүйдээ ѳѳрийн санаанаас зѳрсѳн хүн болгонд ѳѳрийнх нь хүссэнээр байсангүй хэмээн гомддог муу зуршилтай. Тэгээд л гомдож туниж эхэлнэ. Тэр болгон нь ѳѳрийнх сэтгэлийн ѳчүүхэн булгийн ундарга гэдгийг ердѳѳ ч
ДАВЧХАН СЭТГЭЛ
ДАВЧХАН СЭТГЭЛ
05/14/2018
...Лавлаад ажих ахул хүн бүрийн сэтгэлийн багтаамж огт ѳѳр ѳѳр хэмжээтэй юм билээ. Зарим нь дэлхийн энтэй, зарим нь улсын хэмжээтэй, зарим нь аймгийн багтаамжтай, зарим нь ердѳѳ жалгын дайтай сэтгэдэг. Гэхдээ монголчууд бид хэлэлцэж маргалдаад ч болов, учирлаж тайлбарлаад ч болов, уцаарлаж тѳвѳгшѳѳгѳѳд ч болов ойлголцоод л байдаг. Их багтаамжтай сэтгэлгээг гүйцэж ойлгохгүй болохоороо уцаарлаж бухимдана, дунд багтаамжтай сэтгэлгээтэй барьцаж маргалдана, жижиг багтаамжтай сэтгэлгээтэй заргалдаж хэрэлдэнэ. Сонин шүү. Хэн нэгнийг гаднаас нь хараад сэтгэлгээний багтаамжийг нь мэдэх аргагүй. Харин
“ШУУРГАНААР ТѲѲРѲГСѲД”
“ШУУРГАНААР ТѲѲРѲГСѲД”
05/05/2018
Заримдаа анзаарах ахул Монголд минь сэтгэлгээний хийрхлийн “хар шуурга” дэгдсэн мэт. Шинэ нийгмийг социалист аргаар удирдах гэж оролдсон олон жилийн мунхаглал энэхүү сэтгэлгээний хар шуургыг дэгдээсэн юм. Аливаа мунхаглал хэмжээ хязгаартай байдаг болохоор, ѳдрѳѳс ѳдѳрт доройтсоор байгаа амьдралын түвшин, сэтгэлгээний доройтол энэ бүхнийг тэвчиж дийлэхгүй. Хэдийгээр хар бараан, бухимдалтай мэдээлэл дунд тѳѳрѳлдѳж байгаа ч олон зүйл сайн сайхнаар ѳѳрчлѳгдѳж эхэлж байгааг бид мэдэрч байна. Цаг цагийн ийм урсгал дунд аажим аажимдаа бүх зүйл ѳѳр ѳѳрийн байрандаа ордог. Энэ бүхнийг хүлээлгүйгээр

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2018 Орлоо-Инфо ХХК.