01 сарын 16, Лхагва
°C
USD 2,662.86
USD 2,662.86
EUR 3,054.57
JPY 24.51
GBP 3,430.56
RUB 39.69
CNY 394.36
KRW 2.38

ИХЭНХ АМЕРИКЧУУД САНХҮҮГИЙН ХЯМРАЛЫН ИРМЭГ ДЭЭР БАЙНА

Өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын Холбооны нөөцийн сан 2017 оны АНУ-ын өрхийн эдийн засгийн боломжит байдлын тайланг гаргасан байна. Сүүлийн 10 жилд тохиолдоод байсан санхүүгийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн бууралтын дараа эдийн засаг бага зэрэг өндийж эхлэх нь зүйн хэрэг юм. Холбооны Нөөц ижил төрлийн судалгааг 2013 онд хийж байхадтус судалгаанд хамрагдсан хүмүүсийн 13% нь санхүүгийн байдал  хэцүү байсан гэж хариулж байсан бол өнгөрсөн жил энэ тоо 7%-д хүртэл буурчээ.

Түүнчлэн 2017 оны судалгаанд бүрэн дунд болон түүнээс доош боловсрол эзэмшсэн насанд хүрэгчдийн гуравны хоёр нь санхүүгийн хувьд боломжийн амьдарч байна гэж хариулсан нь 2013 оны судалгаатай харьцуулахад 53% -иар өссөн үзүүлэлттэй байна. Харин, коллежийн боловсрол эзэмшсэн хүмүүсийн хувьд энэ үзүүлэлт 2017 оны байдлаар 85%-д хүрсэн байна.

Гэвч олон Америкчууд санхүүгийн байдал нь сүйрлийн байдалтай хэвээр байна гэсэн байр суурьтай байна. Холбооны Нөөцийн Сангийн тооцоолсноор насанд хүрэгчдийн 10 хүн тутмын дөрөв нь 400 долларын гэнэтийн зардлыг нөхөх эсвэл энэ хэмжээний төлөвлөөгүй худалдан авалт хийх боломжгүй байгааг тогтоов. Мөн 2017 онд насанд хүрсэн иргэдийн тавны нэгээс илүү хувь сар бүрийн төлбөрөө /bill/ төлж чадахгүй, төлбөрийн чадамжгүй учраас дөрөвний нэг нь шаардлагатай эмнэлэгийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа тухай мэдээлсэн.

Ажилгүйдлийн түвшин буурч, цалин хөлс нэмэгдэж, хөрөнгийн зах зээл бэхжиж, эдийн засгийн байдал ерөнхийдөө өсөж байгаа ч олон олон Америкчууд эмнэлгийн наад захын үйлчилгээ эсвэл төлөвлөгдөөгүй машины засварын үйлчилгээ зэргийг төлөх боломжгүй хэвээр байна.

Хүүгийн түвшинг өсгөх талаар олон нийт анхаарал хандуулж, олон  тайлбарлагч, шинжээчид  “энэ зүйл хэзээ эхлэх бол? Юу тохиолдох бол? хямрал хэр гүнзгий байх бол?  зэрэг эдийн засгийн мөчлөгийн төгсгөлийн талаар ярилцаж эхлээд байна.

Сүүлийн үеийн тоо мэдээллүүд Америкчууд кредит картныхаа өрийг төлөхийн төлөө тэмцэж эхэлснийг харуулж байгаа. Хэрэглэгчдийн санхүүгийн эрүүл саруул байдал өмнө тохиолдсон эдийн засгийн хямралын байдлаас арай дээр байгаа ч стрессийн түвшин нэмэгдэж эхлээд байгаа ажээ.

Холбооны Нөөцөөс Америкчуудын хувьд нөхцөл байдал улам муудах төлөвтэй байгаа гэлээ.

ТАЙЛБАР: Энэ мэдээлэл нь 05 дугаар сарын 22-нд нийтлэгдэв.

Н. Энхтамир

https://finance.yahoo.com/news/many-americans-financial-edge-160823783.html?guccounter=1

 

ШИНЭ ЗАРУУД

Зохиогчийн булан

“ИД ШИД”-ИЙГ БҮТЭЭГЧИД
“ИД ШИД”-ИЙГ БҮТЭЭГЧИД
01/04/2019
Жил жилийн оны сүүлчийн энэ ѳдрүүдэд хүмүүс хамаг гоёлоо ѳмсѳн шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад “Лантуун дохио”- н залуус ѳвлийн ѳвгѳн, цасан охины хувцас ѳмсѳцгѳѳн Улаанбаатар хотын амьдралын түвшин хамгийн дорой айлуудаар явцгааж хэн ч бэлэг ѳгдѳггүй “шоовдор” хүүхдүүдэд зорьж очин бэлэг ѳгч баярлуулдаг. Нийгэмд гадуурхагдаж хаягдсан олон гэр бүл, хүүхдүүдийг зѳвхѳн энэ залуус л зорьж очихдоо жаахан ч атугай итгэл найдвар, хэсэгхэн хугацаанд ч болов баяр хѳѳрийг түгээхийг хичээдэг. (дэлгэрэнгүй…)
ОРОО БУСГАА УЛСТѲР
ОРОО БУСГАА УЛСТѲР
…Хѳнжилдѳѳ орох завгүй хѳнѳѳлдѳн тэмцэлдэж Орондоо орох завгүй олзолдон тэмцэлдэж… гэдэг шиг Монголын улстѳр үнэн ШОГ байнаа. “Эх оронч”, “шударга” дүр эсгэгчдийн хуурамч баг хууларч, “шунал нь шулам” болсон бэртэгчин тѳрх тодрох тусам ОЙ ГУТМААР. (дэлгэрэнгүй…)
ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
ҮХЭХДЭЭ Ч АВЧ ЯВЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛС
12/25/2018
…Хэрвээ надад ажил хэрэгч сайн чанарууд байгаа бол би түүнийг авсандаа авч буцаж болохгүй, харамсмаар. Хүнтэй болзохдоо цагаасаа хоцрохгүй байх, хэн нэгэнд ямар нэгэн зүйл амалсан бол түүнийгээ заавал биелүүлж байх, ѳнѳѳдѳр хийх ажлуудаа ѳглѳѳдѳѳ тѳлѳвлѳж, ѳдѳртѳѳ юу хийснээ унтахдаа эргэцүүлэн дүгнэж байх, хийж эхэлсэн зорилгуудаа ѳѳрийн хэмжээндээ хамгийн сайнаар заавал гүйцэтгэн дуусгаж байх гэхчилэн үнэ цэнэтэй чанаруудаа бусдад заавал зааж сургаж байх хэрэгтэй байна.
(дэлгэрэнгүй…)

9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2019 Орлоо-Инфо ХХК.