05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

Америкийн бэлэг тэмдэг болсон галзуу хулгана шатжээ

Бэлэг тэмдэг болсон паркийн галзуу хулганийг дахин сэргээлт засварын ажил хийхээр 3 долоо хоногийн хугацаатай хаасан байжээ.

Америкийн бэлэг тэмдэг болсон Колоссус галзуу хулгана Даваа гаригт галд өртсөний улмаас хаажээ хэмээн орон нутгийн KTLA5 суваг мэдээлжээ.

Лос Анжелес мужын гал түймэртэй тэмцэх газар Калифорн дах Санта Кларитагийн паркад 1:30 минутад засварын ажлын үеэр гал гарсан мэдээлэлд дуудагдан очжээ.

“Ямар нэгэн бэртэл гэмтэл учираагүй бөгөөд галыг унтраасан,” гэж мэдэгдсэн байна. “Колоссус-г бид өөрчлөн сайжруулж байгаа бөгөөд 8 сарын 17-ноос хаасан байгаа.”
Уг модон галзуу хулгана 36 жилийн дараа хаагдаж байгаа бөгөөд холимог зам тавин шинэчилж Мушгиа Колоссус нэртэй болох юм байна.

Паркийг Даваа гаригт хаасан бөгөөд галын шалтгааныг мөрдөж байгаа юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.