03 сарын 28, Пүрэв
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,655.17
JPY 22.26
GBP 4,264.25
RUB 36.41
CNY 467.08
KRW 2.50

АНУ Гондурас иргэдэд үзүүлж байсан цагаачлалын тусгай хамгаалалтаа зогсоолоо

Tрампийн засаг захиргааныхан 57,000 Гондурас иргэдэд үзүүлж байсан цагаачлалын тусгай хамгаалалтын статусыг зогсоосноо өнгөрөгч Баасан гаригт мэдэгдлээ. Ингэснээр хамгаалалтад байсан Хондурас цагаачдыг АНУ-д байх зөвшөөрлөө алдсан хүчирхийлэл, байгалийн гамшигт нэрвэгдсэн бусад орноос ирсэн хэдэн зуун мянган цагаачдын эгнээ рүү нэмж байгаа гэсэн үг юм.

АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлыг Хамгаалах Газар Гондурасын  түр хугацаагаар хамгаалах статусыг сэргээхгүй хэмээх таамаглал дэвшүүлж байгаа. Энэ нь хэд хэдэн орноос ирсэн 428,000  хүнийг энэ оны сүүл гэхэд АНУ-ыг орхих юм уу эсвэл ямар нэгэн аргаар хууль ёсны оршин суугчийн эрхээ авах ёстой гэж шаардахад хүргэж байна.

Гондурасчууд 2020 оны 1-р сарын 5-ны өдрийг хүртэл байх болно хэмээн Дотоодын Аюулгүй Байдлыг Хамгаалах Газрын нарийн бичгийн дарга Кирстжейн Нилсэн /Kirstjen Nielsen/хэлжээ.

Ерөнхийлөгч Дональд Трамп хууль ёсны цагаачлал болон хууль бус цагаачлалыг хязгаарлахыг хүсч байгаа бөгөөд түүний дагагчид иймэрхүү маягийн хамгаалалтууд нь байнгын гэсэн үг биш гэдгийг тэмдэглэн хэлжээ.

Цагаачдын өмгөөлөгчид энэ шилжилт хөдөлгөөнийг буруушааж байгаа бөгөөд статусаа дуусгавар болгох нь олон арван жилийн турш АНУ-ыг бүтээлцсэн, тэнд төрсөн хүүхдүүдийг ч мөн адил үгүйсгэж байгаа хэмээн үзэж байна.

Гондурасчуудын хувьд Төв Америкийн үндэстнүүд Митч /Mitch/ хар салхинд сүйрснээс нэг жилийн дараа буюу 1999 оноос эхлэн Ти-Пи-Эс /TPS/ хэмээн нэрлэгдэх хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн.

АНУ захиргаа одоо Гондурасын нөхцөл байдал сайжирсан гэж үзэж байгаа боловч өмгөөлөгчид хар салхины улмаас үүссэн хохирол одоог хүртэл арилаагүй хэмээн дүгнэж байна.

Өмнөд Калифорни мужид олон жилийн турш амьдарсан, 50 настай эвслийн зохион байгуулагч, Америкт мэндэлсэн гурван хүүхдийн ээж Марта Коннор энэ мэдэгдлийг гарахаас өмнө ч захиргаанаас гаргасан бодлогоос үл хамааран АНУ-ыг орхихгүй гэдгээ илэрхийлсэн байна.

"Миний хэлж чадах нэг зүйл бол би Гондурасруу явахгүй" гэж тэр хэлэхдээ, саяхан АНУ, Мексикийн хил дээр орон байр хайсан чиргүүлтэй цагаачид Гондурасаас ирж байхад яагаад би тийшээ очих гэж? “Надад буцах зам үгүй” гэж Коннор хэлсэн юм.

1990-ээд оны үед газар хөдлөлт гэх мэт байгалийн гамшиг, мөн хүмүүсийн үүсгэсэн гамшиг болох дайн дажинд нэрвэгдсэн 10 орны 437.000 орчим цагаач иргэдэд түр хугаааны хамгаалалтын статус олгож байжээ. Одоогоор хэдхэн мянган хүн энэ статустайгаа үлдсэн байна.

Эдгээр хүмүүс нь ерөнхийдөө ажиллах боломжтой, АНУ-аас гадагш аялж, эргэн ирэх  зөвшөөрөлтэй байдаг аж.

Улс орнууд нөхцөл байдлаасаа хамаарч 18 сар тутам жагсаалтад нэмэгддэг бол зарим нь хасагддаг. Зарим улсууд жагсаалтаас хасагдсан ч, зарим нь удаан хугацааны туршид жагсаалтад байсаар байдаг нь шүүмжлэлтэй.

Трампын удирдлаган дор Дотоодын Аюулгүй Байдлыг Хамгаалах Газар Судан, Никарагуа, Непал, Гайти, ялангуяа Эль Сальвадорын хөтөлбөрийг цуцалсан нь бусад улс үндэстнүүдийнхээс илүү олон  тусгай статус эзэмшдэг цагаачдыг хамарчээ.

Эдгээр хүмүүсээс боломжтой бол хууль эрх зүйн статустай болох, эсвэл 11-р сараас эхлэн 2019 оны туршид Судан болон бусад орнуудад шилжин суурьших хугацаа олгосон.

Хамгаалалтын статус нь өргөдөл гаргасан байсан 6,900 гаруй Сири хүмүүст зориулагдан сунгагдсан боловч удирдлагууд шинээр өргөдөл хүлээн аваргүй хэмээн мэдэгджээ. Одоогоор Өмнөд Судан, Сомали, Йеменчүүдэд чиглэсэн 1700-аас цөөн хүнийг хамарсан статусын шийдвэрүүд хэлэлцэгдэж байна.

Лос Анжелес дахь Америкийн Нөөцийн Төвийн хуулийн захирал Даниэль Шарп хэлэхдээ, статустай ихэнх цагаачид АНУ-д суурьшаад, ажил амьдралаа эхлүүлж, үр хүүхдээ төрүүлчихээд эндхийг орхиж явна гэдэгт итгэхгүй байна хэмээжээ.

"Хүмүүс бичиг баримтгүй болсон шалтгаанаар буцаж явахыг хүсэхгүй, гэхдээ би таныг эх орон руугаа буцаж явсан олон хүнийг харахгүй байх гэж бодож байна" гэж тэр хэлэв.

Эл Сальвадор үнэндээ хамгаалалтын жагсаалтад хоёр удаа багтсан. Эхнийх нь 1990-ээд оны эхэн үеэс 1994 оны 12-р сар хүртэл. 150,000 гаруй хүн хамгаалалтын статуст орж байжээ.

Канзасын их сургуулийн социологийн профессор Сэсила Менживар /Cecilia Menjivar/ хэлэхдээ, энэ тоо тодорхойгүй байгаа ч хөтөлбөр дуусахад АНУ-д олон хүн үлдсэн нь тодорхой. Зарим нь гэр бүлийн ивээн тэтгэлгээр байнгын оршин суух зөвшөөрөлтэй болсон боловч цагаачлалын тухай хууль өөрчлөгдсөн болохоор "хууль ёсны болгох боломж хомсхон байдаг" гэж тэр хэллээ.

Нью-Йорк хотод оршин суудаг 53 настай Непалын уугуул иргэн Рамба Ремми энд бараг 20 жил болж байгаа ч юу гэж хэлэхээ мэдэхгүй сууж байна. Тэрээр олон жил хууль ёсны эрхгүйгээр АНУ-д амьдарч байгаад Непалын 2015 оны 4-р сард болсон газар хөдлөлтөд 8000 гаруй хүн амиа алдсаны дараа хамгаалалтын статустай болжээ.

Хөтөлбөрийн хууль ёсны эрхийн ачаар тэр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй болж хумсны салон эзэмшиж, гурван хүнийг ажиллуулдаг болжээ. Тэр Непалд үлдсэн нөхөр болон насанд хүрсэн гурван хүүхдүүддээ санхүүгийн дэмжлэг үзүүлдэг бөгөөд газар хөдлөлтөөс үүссэн хохирол одоог хүртэл нөхөгдөөгүй байгаа гэж ярьж байна.

"Би үүнийг хэзээ ч дуусгахгүй гэж бодож байсан, юу гэмээр ч юм бэ дээ?" гэж өнгөрсөн долоо хоногт засгийн газар 9,000 Непалын хамгаалалтын статусыг цуцалсны дараа Режми хэлэв. "Энэ маш хэцүү юм."

 

Н. Энхтамир /orloo.info/

Эх сурвалж: https://www.yahoo.com/news/us-poised-end-hondurans-special-immigration-status-184137206.html


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.