05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

АНУ-д "Зика" вирус төсөөлж байснаас илүү өргөн тархах төлөвтэй байна

ВАШИНГТОН. /Anadolu/. Америкийн эх газрын ихэнх нутагт шумуул тархдаг улирал ойртож байгаа тул Цагаан ордноос сэрэмжлүүлэг өгч, “Зика” вирусийн халдвар төсөөлж байснаас илүү тархаж магадгүй байна гэж мэдэгджээ.

“Зика” вирусийн халдвар маш ноцтой гэсэн мэдээлэл тарсны улмаас сэтгэл түгшээсэн асуудал АНУ-д газар авч байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдэгдэв.

“Зика” вирусийн халдвар бэлгийн замаар тархах тохиолдол төсөөлж байснаас хамаагүй олон илэрснээс гадна ургийн тархины хөгжилд нөлөөлж байгаа нь урьдчилан таамаглаж байснаас илүү ноцтой байдал үүсгэлээ гэж тэрбээр мэдэгджээ.

“Зика” вирусийн халдвар тээгч “aedes aegypti” төрлийн шумуул Америкийн нутаг дэвсгэрт бидний төсөөлж байснаас илүү өргөн тархсан тухай тэрбээр мөн дурдлаа.

Халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авахад зарцуулах 1.9 тэрбум долларыг Обамагийн Засгийн газар энэ хоёрдугаар сард Конгрессоос хүссэн боловч  хууль тогтоогчид хүсэлтэд одоохондоо хариу өгөөгүй байна.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.