04 сарын 20, Бямба
°C
USD 3,376.74
USD 3,376.74
EUR 3,598.25
JPY 21.86
GBP 4,203.70
RUB 36.07
CNY 466.36
KRW 2.45

АНУ Румынд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгууллаа

БУХАРЕСТ. /ВВС/. АНУ газарт байрлах пуужингийн довтолгооноос хамгаалах радарын системээ Румыны нутагт дахин сэргээж ажиллуулж эхэллээ. Румыны өмнөд нутгийн Девеселу гэдэг агаарын цэргийн баазад болсон нээлтийн арга хэмжээнд АНУ, НАТО-гийн албаны хүмүүс оролцсон байна.

“Aegis” хамгаалалтын систем нь ойрын болон дунд тусгалын пуужингууд, ялангуяа Ойрхи Дорнодоос харваж болзошгүй пуужингуудыг устгаснаар НАТО-гийн гишүүн орнуудыг хамгаалах болно гэж АНУ мэдэгджээ. Харин ОХУ уг хамгаалалтын системийг аюулгүй байдалд  нь заналхийлсэн алхам гэж үзсэн бол НАТО-гийн зүгээс энэ бол Орост заналхийлсэн хэрэг биш гэж хариу мэдэгдсэн байна.

2014 онд ОХУ Крымыг өөртөө нэгтгэсний дараачаас Орос болон Өрнөдийн орнуудын  хоорондын харилцаа хурцадсан билээ.

Бухарест хотоос баруун өмнө зүгт 180 км-ийн зайд орших Девеселу дахь Румыны агаарын цэргийн баазад болсон нээлтийн арга хэмжээнд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон эвслийн орнуудын албаны хүмүүс оролцжээ.

Пуужингийн довтолгооноос хамгаалах уг баазад радар болон пуужинг замд нь илрүүлж устгах “SM-2” системийг байрлуулсан бөгөөд энэ зун НАТО-гийн уулзалт болох үеэр тус эвслийн пуужингийн довтолгооноос хамгаалах системд холбогдох ажээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.