05 сарын 08, Лхагва
°C
USD 3,381.38
USD 3,381.38
EUR 3,640.06
JPY 21.94
GBP 4,239.57
RUB 37.18
CNY 468.64
KRW 2.49

АНУ-ын хууль тогтоогчид Украйны удирдагчийг Конгресст үг хэлэхийг хүсчээ

АНУ-ын сенаторууд Даваа гаригт Украйны ерөнхийлөгч Петр Порошенког 9 сарын 18-нд Вашингтонд хийх айлчлалынхаа үеэр Конгресст хандан үг хэлэхийг хүсчээ.

Киевийн засгийн газар болон цэргийн хүчнийхэн зүүн Украйны нутагт ОХУ-ийг дэмжсэн босогчидтой нүүр тулгарч байгаа бөгөөд АНУ-ын хууль тогтоогчид ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааг “Украйны ард түмэнд нөхөрлөлийн гараа сунгахыг” хүссэн байна.

 “Зөвхөн Украйн ч биш ОХУ-д тохиож буй энэхүү эгзэгтэй цаг мөчид Украйны ерөнхийлөгчийн үгийг Конгрессийн бүх гишүүд сонсох нь хамгийн чухал гэж бид итгэж байна,” хэмээн Гадаад Бодлого хариуцсан Сенат Роберт Менендез болон Бүгд Найрамдах намын нөлөө бүхий сенатор Боб Коркер нар Конгрессийн дарга Жон Боенерт бичсэн захиандаа дурджээ.

Тэд хэлэхдээ Украйнчууд бол удаан хугацааны турш авилгийн хэрэгт буруутгагдсан удирдагчаа түлхэн унагааж “дэлхий нийтийг гайхшруулсан” гэжээ.

 “Өнөөдөр, тэд шинээр ардчилсан засгийн газрыг байгуулж өөрийн улсын зөв чиг хандлагыг тодорхойлж эдийн засгийн болон улс төрийн бие даасан байдлыг эрэлхийлэх шинэ тулаантай нүүр тулгараад байна” хэмээн сенаторууд захиандаа тусгасан байна.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч хадагтай Парк Геун-Хи нь 2013 оны 5 сард Конгрессийн хамтарсан хуралдаанд хандан үг хэлсэн хамгийн сүүлийн гадаад улсын удирдагч юм.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.