05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Билл Гейтс Эбола вирустэй тэмцэхэд 50 сая америк доллар хандивлалаа

“Microsoft” корпорацийн тэргүүн Билл Гейтс болон түүний эхнэр Мелинда Гейтс нар өөрийн сангаас “Эбола” вирустай тэмцэхэд зориулж 50 сая ам.доллар хандивлахаар болжээ. Энэхүү хандивыг өвчний халдвар дэгдсэн бүс нутгуудад яаралтай тусламж үзүүлэх, өвчнийг бүрэн анагаах хүчин чадал бүхий эм бэлдмэл, вакцин гарган авах судалгааны ажилд зарцуулахаар болсон байна.

Баруун Африкийн Либери, Гвиней, Сьерра-Леон, Нигер зэрэг орнуудад тархаад буй Эбола вирусын халдвараар амь алдсан хүний тоо 2097-д хүрээд байна. Уг вирусын халдвар авсан хүний тоо 4300-д хүржээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.