04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Буу зэвсгийн хэрэглээг хатуу хянахыг Х.Клинтон уриаллаа

ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтон буу зэвсгийн хэрэглээнд тавих хяналтыг чангатгахыг уриаллаа.

Флорида муж улсын Орландо хотын шөнийн цэнгээний газар руу өнгөрсөн шөнө нэгэн зэвсэгт этгээд дайран орж, олон хүнийг хөнөөсөн аймшигт хэрэг гарсантай холбогдуулан Х.Клинтон ийм мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр энэ хэрэг явдлыг  “террорист халдлага” гэж тодорхойлсон юм. Х.Клинтон хэлэхдээ “АНУ-ын гудамжуудаас их зэвсэгтэй газар дэлхий дээр байхгүй болохыг энэ аллага хүмүүст харууллаа” гэв.

Харин ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших нь тодорхой болоод байгаа Дональд Трамп АНУ-ын удирдлагыг “маш сул” бөгөөд “чадваргүй” байна гэж Твиттер хуудастаа бичээд, АНУ руу лалынхныг нэвтрүүлэхийг хориглохыг уриалжээ.

Мөн түүний хэлснээр, алуурчин “Аллах бол аугаа” гэж арабаар орилж байсан аж. Тэрбээр мөн “Х.Клинтон улс орныг аюулгүй тайван улс болгож чадахгүй” гэж хэлжээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.