05 сарын 09, Пүрэв
°C
USD 3,381.47
USD 3,381.47
EUR 3,630.68
JPY 21.77
GBP 4,217.37
RUB 36.86
CNY 467.97
KRW 2.48

Б.Обама Саудын Арабын хаантай уулзлаа

РИЯД. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Саудын Арабын хаан Салмантай Эр-Рияд хотод хоёр цагийн хугацаанд хаалттай уулзалт хийж, бүс нутагт өрнөж буй мөргөлдөөнийг намжаахад чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг тухайд санал нэгдсэн байна.

Иран улс Ойрхи Дорнодын бүс нутагт өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байгаагаас үүдэлтэй сорилт бэрхшээлүүдийн  талаар хоёр төрийн тэргүүн хэлэлцсэн гэж Цагаан ордны хэвлэлийн алба Саудын Арабын Эрга ордонд болсон уулзалтын дараа мэдэгджээ.

Ираны асуудалд хандах хандлага болон терроризмтой тэмцэх асуудлаар өөр өөр байр суурьтай байгаагаас үүдэн АНУ болон Саудын Араб хоорондын харилцаанд үл ойлголцох байдал үүссэн билээ.

Йеменд гал зогсоох тохиролцоо хэрэгжиж байгаа болон тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэсэн  хаан Салманы амлалтыг Обама сайшаасан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд,  террористуудтай тэмцэх ажиллагаанд Саудын Араб чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон дурджээ.

Үүний дараа Обама Абу Дабигийн хунтайж, Арабын Нэгдсэн Эмирт Улсын Зэвсэгт хүчний дээд командлагч, шейх Мохаммед Бин Заид Аль Нахьядтай уулзлаа.

Энэ уулзалт Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний уулзалтаас нэг өдрийн өмнө болсон юм. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ болон түүний Арабын түнш орнууд бүс нутагт тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэнэ. Энэ удаагийн уулзалтад Персийн булангийн зургаан орон, тодруулбал, Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улс, Катар, Бахрейн, Оманы албаны хүмүүс оролцоно.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.