04 сарын 26, Баасан
°C
USD 3,377.44
USD 3,377.44
EUR 3,620.95
JPY 21.70
GBP 4,223.83
RUB 36.68
CNY 466.04
KRW 2.46

Д.Трамп Иерусалимыг "Израилийн нийслэл" гэж хүлээн зөвшөөрч магадгүй

Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл” гэж хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Д.Трамп өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр “Хэрвээ би ерөнхийлөгчөөр сонгогдвол Израиль дахь АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авив хотоос Иерусалим хот руу шилжүүлнэ” гэж мэдэгдэж байсан юм. Израильчууд болон палестинчуудын аль аль нь Иерусалимыг “нийслэл хот”-оо гэдэг билээ.

Еврейчүүд, христос болон лалын шашинд итгэгчдийн хувьд “ариун газар” гэгддэг олон газар Иерусалим хотод байдаг юм. Тиймээс тус хотын статусыг өөрчлөх нь Ойрхи Дорнод болоод лалын шашинт бусад улс оронд “үймээн” үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Мөн Д.Трампын энэ төлөвлөгөө Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээг тасалдуулж болзошгүй гэж палестинчууд эмээж байна.

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.