04 сарын 25, Пүрэв
°C
USD 3,376.93
USD 3,376.93
EUR 3,609.60
JPY 21.80
GBP 4,197.36
RUB 36.50
CNY 466.06
KRW 2.46

Д.ТРАМП ХЯТАДААС "ЖИРГЭВ"

 

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер”-ийг ашиглахыг хориглодог Хятад улсаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “жиргэлээ” гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээллээ.

Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Азид хийж буй анхны айлчлалынхаа хүрээнд гурван өдрийн төрийн айлчлалаар лхагва гарагт буюу өчигдөр Бээжинд хүрэлцэн очсон юм.

Тэрбээр өчигдөр орой “Бээжингийн Хориотой хотод мартагдашгүй сайхан өдөр, үдшийг хамтдаа өнгөрүүлсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пөн Лиюаньд талархлаа” гэж “Твиттер”-т жиргэсэн байна.

Нийгмийн сүлжээнүүд, ялангуяа “Твиттер”, “Фэйсбүүк” зэрэг барууны нийгмийн сүлжээг Хятад улсад ашиглах үндсэндээ хориотой байдаг юм. Д.Трамп Хятадад байх хугацаандаа дахин “жиргэх” эсэх нь ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.

Мөн Д.Трамп өчигдөр орой “Твиттер” хуудастаа “Америк “сул доройд”-оо өнгөрсөн хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй юм шиг дүр эсгэсэн гэж Умард Солонгос эндүүрч байна. Энэ бол маш аюултай эндүүрэл юм. Биднийг бүү басамжил. АНУ-ыг бүү оролд” гэж бичжээ.

 

Эх сурвалж: www.montsame.mn


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.