05 сарын 20, Даваа
81.41°F
USD 3,381.65
USD 3,381.65
EUR 3,672.13
JPY 21.70
GBP 4,280.15
RUB 37.17
CNY 468.24
KRW 2.49

Ерөнхийлөгч Обама Цагаачлалын асуудлыг удаашруулж байна

Бямба гаригт Цагаан Ордны төлөөлөгч мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Обама назавсрын сонгууль хүртэл цагаачлалын асуудлыг удаашруулж байна гэсэн байна. Түүний Демократ намын нөхөд энэ асуудлын талаар одоо арга хэмжээ авбал энэ хаврын боломжийг нь үгүй хийхвий хэмээн айж байгаа ажээ.

 

Уг шийдвэр нь Ерөнхийлөгч Обамагийн энэ зуны дараагаар цагаачлалын системийг шинэчлэх асуудлаар өргөн хэмжээний бодлого хэрэгжүүлнэ гэсэн тангарагынх нь эсрэг байгаа бөгөөд үүний улмаас цагаачлалын дэмжигчдийн уур бухимдлыг дэвэргэж байгаа юм. Ерөнхийлөгч уг амлалтыг 6-р сарын 30-нд өгсөн ба Бүгд Найрамдахын үзүүлж буй саад гацааг хүчтэй буруутган өөрийн эрх мэдэл, хүчийг ашиглан цагаач гэр бүлүүдийг албадан гаргах байдлаас хамгаална хэмээж байжээ.

Уг асуудлын талаар баримталж буй Бүгд Найрамдах намынханы улс төрийн бодлого нь улс төр, цагаачлалын шинэчлэлийн асуудалд аюул учруулна гэж Ерөнхийлөгч үзэж байгаа хэмээн Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ. Цагаачлалын асуудалд Ерөнхийлөгч Обама энэ оноос өмнө тогтвортой арга замаар шийдэлд хүрнэ гэсэн байна.

20140908-012
    
United We Dream цагаачлалын өмгөөллийн төвийн захирал Кристина Жименез цагаачлагч гэр бүлүүдийн амьдралаар улс төр хийж байна хэмээн буруутгаж, “Ерөнхийлөгчийн сүүлийн амлалтаа зөрчсөн энэ үйлдэл нь цагаачдад хүндээр тусаж байна” хэмээжээ.

Засаг захиргааны албан тушаалтнууд Ерөнхийлөгч Обамаг цагаачлалын асуудлаар яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байгаа хэдий ч ноён Обама болон түүний дэмжигчид 11 сарын өмнө цагаачлалын асуудлаар мэдэгдэл гаргах нь орон даяар буй консервативчуудын уур бухимдлыг хүргэж магадгүй  Демократынханы барьж буй Сенатын удирлагад ноцтой асуудал үүсгэнэ хэмээн үзэж байгаа юм.
Ялангуяа Обамагийн зөвлөхүүд 11 сард явагдах завсрын сонгуулиас өмнө мэдэгдэл гаргах нь тэдний өндөр ач холбогдол өгсөн сонгуулийн үр дүнд өөрчлөлт учруулж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Цагаачлалын асуудлын талаарх нийтлэг ойлголтод өөрчлөлт гарах нь дэмжигчдийн дэмжлэгийг холдуулна хэмээн ерөнхийлөгчийн зөвлөх, дэмжигчид үзэж байгаа юм.

 “Би энэ асуудлаар ажиллана, учир нь энэ нь манай орны хувьд хамгийн зөв зүйл” хэмээн ерөнхийлөгч Обама NBC-ийн “Meet the Press” нэвтрүүлэгт онцолжээ. “Гэхдээ цагаачлалын баримт мэдээллүүд, бидний өнчин хүүхдүүдэд авсан арга хэмжээ болон яагаад энэ чухал болохыг олон нийт ойлговол илүү тогтвортой бөгөөд үр дүнтэй болно.” гэсэн байна.
Ерөнхийлөгч болон түүний багийнханы үзэж байгаагаар, сонгуулийн улирал дуустал хүлээх нь цагаачлалын системд шинэчилсэн, тогтвортой өөрчлөлтүүдийг хийхэд түүнд боломж олгож сая сая хууль бус цагаачдыг албадан гаргахаас сэргийлж олон хүнд ажил хийх зөвшөөрөл олгох юм.

Ерөнхийлөгч Обама энэ асуудлыг хэлэлцэх талаар НАТО-ийн уулзалтаас ирсэн даруйдаа улс төрийн эвслийнхэн болон бусад хүмүүстэй уулзаж ярьсан байна. Бямба гаригт, Бүгд Найрамдах намынхан түүнийг сонгогчдыг өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохгүй зайлсхийлсэн эрээ цээргүй үйлдэл хийж байна хэмээн ерөнхийлөгч Обамаг буруутгажээ.

Обама ерөнхийлөгчийн ажлаа авснаас хойш, түүний засаг захиргаа албадан гаргалтын тоог нэмэгдүүлсэн, ялангуяа Мексикийн хилийг илүү чанд хатуу болгосон байна. Цагаачлалын өмгөөлөгч дэмжигчид хууль бусаар нэвтэрсэн олон хүүхэд, эцэг эхчүүд баривчлагдаж нутаг буцаагдсанаар олон гэр бүл салан хөсөр хаягдаж байна хэмээн гомдолложээ.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.